ГЕГ-ын экс байцаагчид удирдлагаа “матжээ”
Нийтэлсэн: 2015-12-01 03:37:03
Өмнө нь АТГ-аас ГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан, Замын-Үүд дэх гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат нарыг авлигын хэргээр саатуулсан билээ. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутган шалгаж буй юм. Мөрдөн байцаалтын явцад С.Насанбат гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхийг ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж мэдүүлжээ. Үүнтэй холбогдуулан АТГ-аас ГЕГ-ын Эрсдэлийн хэлтсийн дарга Г.Энхтайванаас мэдүүлэг авсан мэдээлэл байна. мөн нэр бүхий халагдсан байцаагч нар ажилд авахдаа их хэмжээний нэхдэг дарга нараа АТГ-д өгч шалгуулж байгаа гэнэ.
НУУЦ.мн
