Нууц мэдээллийн уурхай

Дорнодын засаглалын хямралын будлиан хутгагч нь Н.Номтойбаяр гэжээ

Нийтэлсэн: 2015-11-30 08:03:18

Энэ аймагт нүүрлэсэн засаглалын хямрал болон одоогийн удирлага нь аймаг орноо удирдах чадваргүй болсон талаар жирийн иргэд нь хэвлэлийн бага хурал хийжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан зүйлсээс хүргэе..
Баянжаргал: Дорнод аймагт үүсээд байгаа энэ хямрал 2012 оноос эхэлсэн. Одоо үнэхээр онцгой анхааралд байна. Учир нь 2012 оны сонгуулиас эхлээд л энэ сандал суудлын төлөө тамга тэмдэг эрх тушаал булаалдсан дарга болох гэж зүтгэсэн цөөхөн тооны хүний шоу тоглолт одоог хүртэл үргэлжилж байна. Энэ байдал нь өнөөдөр эцэстээ хүрээд дараагийн сонгууль болох ганцхан жил дутуу байхад ард түмнийг бухимдуулсан, уурлуулсан, сэтгэл санаагаар нь тоглосон, сонгогчдоор тоглосон ийм л тоглолтыг тэдгээр хүмүүс хийгээд байна. Энэ талаар би 2013 онд иргэнийхээ хувиар  “Дорнодоор тоглосон улс төрийн шоу хэзээ дуусах бол” гээд 4-н бүлэгт нийтлэлийг Монголын үнэн сонинд нийтлүүлж байлаа. Энийг манай ард түмэн сайн мэдэх байхаа. Энэ шоуг зохион байгуулаад байгаа цөөхөн хүн байна. Энэ цөөн хүнийг цаанаас нь удирдаад ивээн тэтгээд, тэжээгээд мөнгө, үг хэл хаяад, өдөөгөөд байгаа нэг хүн байна. Энэ хүнийг би шууд манай Дорнод аймгаас нэр дэвшсэн Н.Номтойбаяр гэж хэлнэ. Тэр нөхөр л дээрээс нь далдаас командлаад байна. Энэ команданд нь аймгийн Засаг дарга нөхөр М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, С.Мөнгөнбат гэсэн улсууд орчихоод шоу хийгээд байна. Энэ бол үнэхээр гутамшиг. Өдий үед 2016 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэж, юу хийснээ ярьж байх ёстой, энэ өвөл ямар болох гэж байгаа билээ, ирэх жил мичин жил гарна аймаг орондоо  юу хийх ёстой вэ гэдэг талаараа ярилцаж байх ёстой шүү дээ. Ийм чухал үеийн хуралдаанаараа эрх мэдэл, албан тушаал булаалдаад байна. 2012 оноос хойш аймгийн ИТХ 15 удаа хуралдсан байна. Энэний 10-аад нь сандал суудлын хэрүүл, дарга болох гэсэн цөөхөн бүлэг хүмүүсийн хэрүүл болоод байна гэж би бодож байгаа юм. Ийм учраас манай Дорнодын ард түмэн үгээ хэлэх хэрэгтэй байна. Аймгийн иргэдийн хурлыг тар гэж хэлмээр байна. Эдгээр хүмүүсийг сонгосон баг, сум, аймгийн сонгогчид энэ нөхдөө эргүүлэн татаж  иргэдийн хурлыг тараах ёстой гэсэн бодолтой байна би. Дорнод аймаг 76 мянган хүн амтай, сонгуулийн насны 40 гаран мянган хүн байдаг байх энэ улсууд үгээ хэлэхгүй бол даварсан хачин юм хийгээд байгаа хүмүүс дийлдэхээ байлаа. Түрүүний хэлсэн цөөхөн бүлэг хүмүүс дээр нэмэгдээд Ардчилсан холбооны хоёр нөхөр,  Шинэбаяр орж байгаа байх “Шүр” захын босс гэсэн энэ хэдэн л хүн байна.МАН-ын хяналтын зөвлөлийнхөн ч гэсэн энэ талаар юм хийхгүй байна.  Хоёр хүн төвөөс ирээд энэ 4 хүнийг суулгаж байгаад улайстал хэлсэн. Уулаа, Мөнгөнбатаа, Бадамсүрэн, Зоригтбаатар  та 4 эв эеээ хичээгээд өнөөдрөөс эхлээд аймаг, орныхоо ажлыг жигдхэн явуул битгий зогсоогоод бай гэж хэлсэн. Зарим нөхөд нь тэр хурал дээр бид ойлголоо, хичээе гэх юм хэлж байсан. Би энийг өөрөө суугаад сонсож байсан. Тэр нь худлаа болж байна. Уржигдар хүртэл бөөн хэрүүлийн хурал болоод л өнгөрлөө шүү дээ. Ийм учраас зохисгүй, болчимгүй сандал суудлын төлөө тэмцэлдсэн, тамга тэмдгээ булаацалдсан энэ хэдэн нөхдийн үйл ажлыг таслан зогсоох хэрэгтэй. Дорнодын Дорнод аймгаа энэ хэдэн хэсэг бүлэг хүмүүсийн хэрүүлийн бай байлгамааргүй байна шүү дээ. Дорнод аймгийн түүхэнд, Дорнод аймгийн МАН-ын түүхэнд эд нар хар хуудас, хар нэр, хар мөр үлдээлээ. Энийг таслан зогсоох ёстой гэж би иргэний хувьд хэлж байна. Би Дорнод аймагтаа 55 жил ажиллаж байгаа хүн тийм болохоор үгээ хэлэх эрхтэй, үүрэгтэй. Залуучууд намынхаа ахмадуудын үгийг сонсдог бол ойлгоосой гэж бодож байна. Ард түмэн үгээ хэлэх ёстой гэж санаж байна. Баярлалаа та нарт.
Ё.Төмөрбатаа: Би нам улс төр гэж мэдэхгүй спортын хүн. Би энд Р.Зоригтбаатар гэдэг хүн хэн бэ гэдгийг л хэлэх гэсэн юм. Би энэ хүний удирдлаганд олон жил ажилласан. Энэ хүн бол зохион байгуулах чадвар сайтай, зарчимч, үнэн шударга талыг барьдаг хүн. Би болон миний шавь нар ч батлана. Орой бүр зурагтаар гарч байгаа хэрүүлээс Дорнодчууд залхаж байна. Сандал ширээ, тамга булаацалдсан хүмүүс л байх юм. Ингэж хэрэлдэж, маргалдаж байхын оронд хэнийх нь зөв буруу гэдгийг шүүхээр ялгаад өгсөн байхад шүүхийн шийдвэрээ дагаж болдоггүй юмуу. Би бүүр гайхаад байх юм. Шүүхийн шийдвэрээ дагахгүй юм бол Монголд шүүх гэж байгаад яах юм бэ. Саяхан би ойр ойрхон хот руу хурал цуглаанд автобусаар явлаа л даа. Тэгсэн автобус Цэнхэр мандал дээр нэг л газар зогсоод байна. Тэгээд зорчигчидтой ярьж үзлээ яагаад ингээд байгаа юм гэхээр Уулаа энд зогсох ёстой гэдэг юм шиг байна лээ гэж ярьж байна. Арай ч худлаа байлгүй дээ гэхээр үнэн гэнэ лээ гэцгээж байна. Ингэж болохгүй шүү дээ. Хэдий тэр хүний мэдлийн юм ч гэсэн өөрсдийнхөө хүслээр хаана, хэзээ, юу идэхээ бид нар мэдэх ёстой юм байгаа биз дээ. Тийм байдал харагдахад л би энийг хэлье, ярья би л хэлэхгүй бол энэ цаашаа даварсаар байгаад хачин юм болох юм байна гэсэн үүднээс л би хэлж байгаа юм.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших