Нууц мэдээллийн уурхай

Абдул Карим 68 давхар “Mongol Tower” цамхагийг барина

Нийтэлсэн: 2015-11-30 06:14:29

Өнөөдрийн онцлох хүн нь Монгол улсын иргэн Абдул Карим байлаа. Монголд ирээд ирээд хорь гаруй жил болсон тэрээр 2008 онд манай иргэншилыг авчээ. Гэхдээ шажин шүтлэгээ солиогүй гэдэг нь мэдээж. 60 настай энэ эрхэм өнөөдөр хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар үнэ цохин худалдан авлаа. Тэрээр энэ газартаа Монголын хамгийн өндөр цамхагийг барихаар төлөвлөжээ.  Эхний зургаар цамхаг нь 68 давхар байх агаад “Mongol Tower” гэж нэрлэх гэнэ. Хямралын энэ энэ үед 24 тэрбумыг торохгүй гаргаж байгаа тэрээр асар их хөрөнгийн эзэн гэдэг нь тодорхой болсон. Турк гаралтай ч кувейт талдаа гэнэ. Монголд анхлан Кувейтын ханхүү зэрэг дээд язгууртнууд нь зочилоход арын албанд нь зүтгэж явжээ. Кувейтэд голдуу гардаг идлэг шонхорын хэл аманд ч нэр холбогдож явсан бололтой. Өдгөө Монголын иргэн болсон түүнийг олон талаас нь огцом сонирхож байгаа гэнэ. Улстөрийхний хэт анхааралд өртсөн бизнесмэн үл харагдах өчнөөн саадад тулж баригдаад балардаг гэдгийг “Гачуурт”-ын Л.Чинбат баталсан. Гэхдээ хэдий манай иргэн ч ардаа гадаадын асар том сонирхолоор хамгуулдаг Абдулад манай төрийнхөн саад болж юу базаах билээ. Одоогоор шажин шүтлэг нэгтэй гэдгээрээ Баян-Өлгийнхөн ойр дотно байгаа гэнэ. Улстөрчдөөс “Мон-Уран”-ы Б.Наранхүү бараг л найз гэсэн.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших