Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа 3 саяын чацуутанд хуншгүй зан гаргажээ

Нийтэлсэн: 2015-11-30 03:27:26

АН-д Ж.Батсуурь, Б.Бадраа гээд алдартай засаг дарга олон байдаг.  Аймаг нь жил бүр шахуу улсын тэргүүний хэмээн шалгарч өөрсдөө ч нэр алдрын туйлд хүрсэн. Сүхбаатар аймгийг сонгуулийн хоёрдахь жилдээ удирдаж байгаа Ж.Батсуурь бүтээн байгуулагч цолтой. Шинэчлэлийн Шийдлийн гээд Засгийн газрын Ерөнхий сайд нар орон нутаг хэрхэн мундаг хөгжиж байгааг энэ аймгийн жишээн дээр их ярих…Гэтэл өнгөрсөн хавар Монгол улс даяараа гурван саядахь иргэнийг хүлээн авч аймаг бүр чацуутныг тодруулсан. Гурван саядахь иргэндээ аймаг бүрий л байраар шагнасан ч ганцхан Сүхбаатарын Засаг дарга Ж.Сүхбаатар хуншгүй зан гаргажээ. Засгийн газрын “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодорхойлох, алдаршуулах тухай” 400-р дугаар тогтоолоор  бусад аймаг, нийслэлийн дүүрэгт гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутныг тогтоолын 2-р дугаар зүйлд заасан орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулахаар заасан. Энэ нь 70 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гэсэн байхад Засаг дарга Ж.Батсуурь нь 70 сая хүртэл гэж заасан гээд 30 гаруйхан сая төгрөгний дуу чимээ ихтэй, алслагдмал байрлалтай нэг өрөө байр өгөх гэжээ. Э.Эрдэнэбилэгийн охиныг  2015 оны 2-р сарын 28-ны өдөр болсон аймгийн удирдлагын цуглаан дээр гурван сая дахь иргэний чацуутан болсныг зарлаж батламж олгожээ. Гэр бүлийг нь аймагт байхад ЗДТГ-аас хүн ирж аймгаас Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 5 шар хэмээх газарт нэг өрөө байр олгох болсон тухай мэдэгдсэн ч Засгийн газрын  тогтоолд нийцээгүй хэмээн хүлээн авахаас татлзжээ. Удалгүй Засаг дарга Ж.Батсуурь өрөөндөө дуудаж уулзаад “надад 70.0 сая төгрөг шийдэх эрх хэмжээ байхгүй, аймаг орон нутгийн санхүүгийн боломж муу байгаа учраас өөр орон сууц олгох боломжгүй” гэж шалтаг тоочижээ. Дараа сард нь энэ талаар аймгийн ИТХ болон тэргүүлэгчидэд өргөдөл өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй гэнэ. Харин ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Болдхүү арай гэж 5-р сард ярьж ИТХ өргөдлийг чинь шийдэхгүй Засаг даргын нэр дээр өргөдөл өг гэжээ. Бусад аймгийн чацуутнууд 70 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хоёр өрөө байраа аль хэдийн аваад нүүгээд орчихсон байхад Сүхбаатар аймгийнх нь хөлөө эцтэл хөөцөлдөж өргөдөг бичиж явжээ. Хэлснийх нь дагуу Ж.Батсуурийн нэр дээр өргөдөл гаргасан ч бас л таг болжээ. Өнөөх Болдхүү нь утсаа ч авдаггүй гэнэ. Гэсэн атлаа аймгийн хэвлэл мэдээллээр хоёр өрөө байр бэлэн таван сая төгрөг өгсөн мэтээр байнга мэдээлдэг аж. Засгийн газрын 400-р тогтоолд 70 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний орон сууц гэж заасан атал Ж.Батсуурийн А/27 дугаартай захирамжинд нэг өрөө байр, урамшууллын таван сая төгрөг гээд нийт 30.2 сая төгрөгийн зардал гаргахаар шийдсэн байжээ. Бусад аймаг чацуутандаа зохих хүндэтгэлийг үзүүлсэн байхад охины эцгийн Засаг даргын нэр дээр гаргасан өргөдлийг нь хүлээж авахдаа бичиг хэргийн бүртгэлдээ ч бүртгээгүй байсан нь үл тоомсорлож ялгаварласан хэрэг хэмээн эцэг эх нь гомдол гаргажээ. Хэрвээ Сүхбаатар аймагт хамгийн их бүтээн байгуулалт явагдаад ажлын байр нэмэгдээд байгаа юм бол 70 сая төгрөгийг зохицуулах боломж байсан. Гэтэл Ж.Батсуурь нь “эдийн засгийн хямралтай” гээд суугаад байдаг. Хажуугийн засаглалын хямралтай ажил доройтсон гэж шүүмжлүүлдэг Дорнод нь аймгаасаа тодруулсан хоёр чацуутандаа хоюуланд нь тус бүр хоёр өрөө байр өгчихсөн. Дорноговь, Хөвсгөл аймгийн удирдлага нь барилгын компаниудтайгаа яриад нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлаа эвтэйхэн шийдчихсэн. Гэтэл Ж.Батсуурь нь дургүйд хүчгүй гэгчээр суусаар л байна. Хэрвээ Засаг дарга нар дундаа баянд ордог энэ эрд өгөх сэтгэл хүсэл байсан бол өндөр өндөр барилга барьдаг олон компаний нэгтэй нь ярилцаад л шийдчих боломж бололцоо байсаар л байна. Аймгаас нь сонгогдсон М.Зоригт  ирэх жил сайхан хүүхэнд өгнө гэж амласан  50 саяа гурван саядахь иргэний чацуутан болсон охинд өгчихгүй л байх даа…

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших