Нууц мэдээллийн уурхай

Монголын авилгачид мөнгөө хаана “угаадаг” вэ ?

Нийтэлсэн: 2015-11-30 02:20:38

Мөнгө угаах гэдэг нь Америкийн мафиас үүссэн. Чикагогийн алдарт дээрэмчин Капоне бохир орлогоо хими цэвэрлэгээний сүлжээндээ оруулан цус хөлсний үнэрийг нь “угааж” цэв цэвэрхэн болгоод авдаг байсан. Интерполын мэдээгээр даян дэлхийн авилгачид, мафи, гэмт хэргийн ертөнцийнхөн доор дурдах 10 газар мөнгөө угаадаг гэнэ.
-Нигери : Дэлхийд авилгалын түвшнээрээ 136-д бичигддэг энэ оронд авилгал бараг албан ёсны хэмжээнд зөвшөөрөгдсөн тул мөнгө угаахад тун аюулгүй гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Газрын тосны яамны сайд  нь гадныхны мөнгө угаасан хэргээр Лондонд баривчлагдсан.
-Мэн арал : Англи Ирландын яг дунд орших энэ арлын замын хөдөлгөөний хуульд нь хурдын дээд хязгараалалт гэж байдагүйтэй адил бүхий л татвар нь маш бага хэмжээтэй байдаг. Татвар нь маш бага тул Европын төдийгүй дэлхийн банк санхүүгийн луйварчид энэ аралд бүртгэлтэй компанийг ихэвчилэн ашиглаж мөнгө угаадаг.
-Виржин арал: Оюутолгой, Гацуурт зэрэг манай асар том ордыг эзэмшидэг гэх компаниуд энэ аралд бүртгэлтэй гэдгээрээ монголчуудад хэзээний танил болсон. Дэлхийн бүхий л офшор компаниудын бараг тал хувь нь энэ аралд бүртгэлтэй.
-Кипр : Газрын дундад тэнгисийн энэ арал улсад Оросын авилгачид эрүүгийнхэн мөнгөө угаадаг болсон. Сүүлийн арван жилд маш олон банк энд салбараа нээсэн нь Москвагаас ирдэг тэрбум тэрбум долларыг угаахад зориулагдсан.
-Хонкгонг : Бээжин болон хоёр Солонгосын бохир мөнгөний гол угаалгын цэг болсон. Өнгөрсөн онд л гэхэд 456 сая хонгконг доллартэй тэнцэх хэмжээний юань угаагдсан. Хятад авилгачдын мөнгө бэлнээр ирдэг нь гайхал төрүүлдэг.
-Лихтенштэйн : Европын энэ жижиг вант улсын банкны системд Орос, Итали, Колумбын мафт бүрэн хяналтаа тогтоосон. Арваад жилийн өмнө энэ улсын парламент банкны хууль тогтоомжоо зөөлрүүлж татвараа бууруулсан нь ийнхүү гадны мафи шургалах үүд хаалгыг нээж өгчээ.
-Испани : Зөөлөн дулаан уур амьсгалтай энэ орон эртнээс нааш Англи, Итали Франц, Германы “тэтгэвэрдээ” гарсан эрүүгийн томчуудын амралтын газар байсан. Үүнийг дагаад мөнгө угаах нь ихэссэн. Өнгөрсөн 2014 онд бараг тэрбум евро угаагдсан гэсэн тооцоо гарсан.
-Швейцарь
: Бусад улсын банкны систем сул гэдгээрээ мөнгө угаахад амар бол энд хатуу чанга гэдгээрээ авилгачдын анхаарлыг татдаг. Швейцарын банк хэзээ ч харилцагчынхаа нууцыг задлахгүй тул маш найдвартайд тооцогддог.
-Пакистан : Лалын алан хядагч бүлэглэлүүдийн мөнгө угаадаг гол цэг нь болсон. Интерполын мэдэгдсэнээр засаг нь сул, банк санхүүгийн хуулийн зохицуулалт муутай, хуулийн хяналт хэрэгжилтэнд хяналт тавьдаггүй зэрэг нь гол шалтгаан болжээ.
-Арабын Эмират : Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн амбийцлаг төлөвлөгөөндөө баригдан нууц банкны тогтолцоотойгоо нэр төдий  тэмцдэг.  Эрх баригчид нь гаднаа мөнгө угаах гэмт хэргийн эсрэг гэдэг ч  цаанаа бохир цэвэр бүхий л мөнгийг оруулах сонирхолтой байдаг.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших