Хэнтийн хурган дарга нар МЗХ-ны залууг “Чингис” хаалганы дэргэд чармай нүцгэлж зоджээ
Нийтэлсэн: 2015-11-30 02:08:27
Орон нутгийн төрийн албан хаагчид төрийн өмчит коипаний удирдлагаар ихэнхи нь 30-40 насны АН-ын гишүүн залуус тавигдсан. Гэтэл тэд санаанд оромгүй зүйлс хийх болжээ. Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.М, “Хэнтий-Ус” компаний ерөнхий нягтлан Т.Б, “Өндөрхаан хот тохижолт” ОНТҮГ-ын захирал Д.Х нар нь бүлэглэн аймгийн МЗХ-ны гэх Б.А-г зодож гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ. Шүүх мэргэжилтэн, ерөнхий нягтлан хоёрд 4-6 сарын хорих ял оноогоод өршөөсөн бол захирал залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч хохирогч түүнийг эзгүй хээр зодож доромжилоход оролцсон гэж мэдүүлсэн гэнэ. Ерөнхий нягтлан нь аймгийн МЗХ-нд харьяалагддаг агаад нэг холбооны гишүүн болох хөөрхий хохирогчийг нөгөөдүүлдээ олж өгөөд” хамт гэсгээлцсэн аж. Болсон явдал нь маш хэрцгий хүнлэг бусын дээр чухам ямар залуус төрийн албанд орсоныг тод харуулсан. Аймгийн МЗХ-ны хохирогч нь тухайн өдөр МСҮТ-ийн зааланд тоглож байтал нэг холбооны гэх “Хэнтий Ус” компаний нягтлан ярьж би шинэ машин авсан, холбоогоороо тэмдэглэе гэжээ. Удалгүй “Өндөрхаан тохижилт”-ын захирлын “Карина” маркийн хөх өнгийн машинд нягтлангаас гадна зс таних нэг залуу байсан нь ХХ-ийн мэрэгжилтэн байжээ. “Надад солонгос бичигтэй архинаас хэд балгуулаад машиндаа суулган давхиж Чингис хаалга өнгөрөн зүүн зүгт 200 гаруй метр газар замаас гарч зогссон, захирал нягтлан хоёр бууж мэргэжилтэн надтай үлдсэн” хэмээн хохирогч мэдүүлжээ. Ингээд түүнийг залхаах ажиллагаа эхэлжээ. “...М машинд үлдээд чи хүний эхнэр рүү илүү харж явлаа гэхэд нь би өдөр утсаар ярихдаа хэлээ биз дээ. эхнэр чинь ямар ч хамаагүй гэхэд чи намайг өдөөд байна уу гээд баруун нүд рүү зангидсан гараараа цохисон, машинаас чирч буулгасан нөгөө хоёр намайг ийм залуу гэж бодоогүй гэсэн..баруун нүд рүүгээ цохиулчихаад хамраас цус гараад тонгойход М дахин зүүн нүд рүү цохисон...энэ үед нөгөө хоёр нь ирээд наадах юмныхаа хувцасыг тайл гээд, би шорт футволк болон пүүзтэй явж байсан болохоор шууд л шувт татаад тайлсан, гар утас булааж авсан..миний утсаар М эхнэр лүүгээ залгах гэснээ энэ муу гөлөг нэгжгүй арчаагүй банди байна ш дээ гээд үнэнээ хэл хэмээн мөргөөд алгадаад энд тэндгүй цохиод байсан. Нөгөө хоёр ч бас чи үнэнээ хэлээч гээд байсан. М миний бэлэг эрхтнээс хоёр ч удаа хүчтэй базаж татсан...маш хүчтэй өвдсөн...машины дэргэд дэргэд чармай нүцгэн номхон зогсоосон дараа нь суниалгасан…суниаж байхад нягтлан дээрээс дэвссэн. баахан суниалгаад гар шилэнд авахуулан өвдөглөж суулгасан, араас нөгөө хоёр өвдөглөж тохойлдоод өшиглөсөн...зүүн хөлний шагай руу өшиглөснөөс гэмтсэн ..сүүлдээ ухаан балартаад юу ярьж байгааг нь ч ойлгохоо больсон...тэдний ам л хөдлөөд байсан, нягтлан үсдэж босгоход М элэг рүү хүчтэй 2-3 удаа цохисон..зангидсан нударгаа нүүрэнд тулгаад хэл гэхээр нь айхдаа тийм гэсэн, захирал залуу утсаа оролдоод байсан .... намайг нүцгэн чигээр нь машины гэрэлд оруулж хөөгөөд бичлэг хийе гээд байсан .. би арай гэж үсээ тавиулан зугтсан, М араас хөөгөөд гүйцээгүй, тэд машинтайгаа хөөсөн...би гүйж байгаад өтгөн өвсөн дунд орж хэвтээд нуугдсан.. шөнө байсан болохоор гэрэлтүүлж баахан хайгаад олоогүй, тэгж байгаад яваад өгсөн” гэжээ. МЗХ-ны гэх хөөрхий залуу гэмтэтлээ зодуулж доромжлуулж гар утсаа дээрэмдүүлээд дээр нь шав шалдан чигээрээ зуны хүйтэн шөнөөр осголгүйхэн шиг арайхийн Нисэх дэх гэртээ ирж амь аврагджээ. Гэртээ шөнийн 02 цагийн үед ирээд хүний утас гуйж цагдаад мэдэгджээ. Хэрвээ бороо шуурга тавьсан бол эсвэл аймгийн төвөөр сүрэглэн тэнэж явдаг золбин ноход дайрсан бол чармай нүцгэн залуу эзгүй хээр осолдох байсан гэнэ. Энэ хэрэг 2015 оны 5-р сард тэмдэглэсэн эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойгоор хотод болсон тоглолтооос улбаатай гэнэ. Хохирогч нь найман хүнтэй бүжгийн хамтлагт мэргэжилтэн залуугийн эхнэрийн портнёр болсон байжээ.
НУУЦ.мн
