Цагдаагийн ажилтныг хөнөөсөн этгээдийг тогтоожээ
Нийтэлсэн: 2015-11-28 06:41:50
Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хутгалан амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн бөгөөд уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага өндөр үнээр худалдаж авна.
НУУЦ.мн
