“Өгөөмөр-9” СӨХ-ны дарга нөхрийн хамт ажлыг нь авах гэсэн хүнийг зоджээ
Нийтэлсэн: 2015-11-27 07:23:16
Албан тушаал эрх мэдлээ нударгаараа ч хамаагүй хамгаалах цаг иржээ. “Өгөөмөр-9” СӨХ-ны дарга С.Энхтуяа нь нөхрийн хамт Баянгол дүүргийн 4-р хорооны 57-р байрны орцонд болон гадна талд С.Батдөлийг “СӨХ-ны даргын ажлын авахаар намайг муулж айлуудаар явлаа” гэж маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгтээ 350 цаг албадан ажил хийх ял авсан ч Өршөөлийн хуулиар өршөөгджээ. Нөхөр нь эхнэрийх нь ажлыг авах гэсэн хүнийг уруул руу цохиж заамдаж боосон бол захирал хатагтай хажуунаас гуяа руу нь өшиглөжээ. Болсон явдлын тухайд хорооны хурлын зааланд СӨХ-ны хурал болж 80-90 хүн ирсэн. Оршин суугчид дарга Энхтуяаг төлбөрийг үндэслэлгүй нэмсэн хэмээн шүмжилжээ. Энэ үеэр Батдөл нь энэ ажлыг цалингүй хийе, хүүхдүүдийнхээ амьдрах орчныг аятайхан байлгахад надад 300 мянгын цалинг заавал авах шаардлага байхгүй, орчин тойрноо сайхан болгоё гэж нэрээ дэвшүүлээд даргаар сонгогджээ. Хурлын дараа гэрт нь очиж танай эхнэрийг СӨХ-ны даргаас огцруулсан, гурав хоногий дараа ажлаа хүлээлгж өгнө үү гэсэн мэдэгдлийг нөхөрд нь гардуулжээ. Энэ үеэс л эхлэн эхнэр нөхөр хоёрд занагдсан гэнэ. Нөхөр нь тааралдахаараа чам шиг бацаанд СӨХ-ны даргыг өгнө гэж байхгүй ална шүү гэсэн бол эхнэр нь битгий айлуудаар явж хүн муулаад бай гэжээ. Нөгөө гурав хоногийн дараа Удирдах зөвлөлийн дарга Бямбамаагийн өгсөн чиглэлийн дагуу оршин суугчдаар явж өөрийгөө танилцуулан санал хүсэлтийг нь авч эхэлжээ. Энэ үедээ өст хүн өлийн даваан дээр гэгчээр эхнэр нөхөртэй халз тулгарчээ. Өөрт нь үнэнч жижүүр нараасаа “.Батдөл энүүгээр гарын үсэг зуруулаад яваад байна, манай 14-р байрнаас дөнгөж сая гарсан, одоо наад руу чин очиж байгаа” гэсэн мэдээлэл авсан дарга хатагтай нөхрийн хамт оттол шинэ дарга Сүхбатын гэрээс гарч яваатай таарчээ. Хохирогч зодооныг ийн өгүүлж. “Би 57-р байрны 7 тоотод ороод гараад ирсэн тэр хоёр амайг хүлээж байсан..хажуугаар нь гараад буух гэсэн Баяраа намайг “чи яасан овоо бацаан бэ” гээд бариад боож аваад орцны хананд шахсан. Энхтуяа толгой руу цохьсон. Хамгийн гол нь надад СӨХ-ны өөрийг нь халсан материалууд байсныг халагдахаасаа айгаад урсан… хурлын ирцийн тогтоол байсныг би амжиж халаасандаа хийж нууж чадсан…би гараад цагдаад хандана гэсэн бодолтой байсан тул ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, нөхөр нь боогоод уруул руу цохьсон, эхнэр нь гуяа руу өшиглсөн…манай эхнэр хүүхдийг хүүхдээрээ алуулна гэж сүрдүүлсэн энэ хүмүүсээс айж байна…эмчилгээний зардалд 584 мянган төгрөг нэхэмжилнэ” гэжээ. Оршин суугчид ч хуучин дарга нөхрийн хамт шинэ даргыг зодсоныг баталжээ. Хаин Энхтуяа нь “…гэрч нарыг худал мэдүүлж байна гэж үзэж байна..Даваасүрэн бол 3 байрны цаана хүүхдийн сааданд байсан гэдэг мөртлөө харсан гэж худал мэдүүлсэн,.Даваанамжил нь хуучин манай удирдах зөвлөлд байгаад алагдсан,Сүхбат бол СӨХ-ны төлбөрөө төлдөггүй болохоор нь би шүүхэд өгсөн шүүх дээр бид маргаантай байсан. Бид зодоогүй” гэжээ. Харин гэрч Сүхбат нь “..тухайн өдөр .Батдөл манай гэрээр орж ирсэн. СӨХ-ны дарга болох гэж байгаа гомдол санал байна уу гэсэн. Энэ орон сууцанд амьдраад гурван жил болоход СӨХ-ны даргаа танихгүй харин чи сайн ажилаарай гээд гаргасан. Хаалга хаагдаад л тачигнасан дуу гарсан. Тэгээд үүдээ онгойлгоод хартал эрэгтэй нь хоолойг нь боосон, хөлөөрөө өшиглөөд эмэгтэй нь цохиод байсан. “Та нар болиочээ” гэсэн….2015 оны 6-р сард надад шүүхээс нэхэмжлэл ирсэн. СӨХ-ны төлбөр төлөөгүй шалтгаанаар С.Энхтуяа шүүхэд өгсөн байсан. Тэгээд дараа нь.Энхтуяа над руу утсаар яриад СӨХ-ны төлбөрийг чинь тал болгоё гэрчийн мэдүүлгээ буцаагаад өгөөч гэсэн...эрэгтэй нь боосон эмэгтэй нь толгой руу нь цохиод байсан” гэж мэдүүлснээр зодсон нь батлагджээ.
НУУЦ.мн
