Нууц мэдээллийн уурхай

Ч.Хүрэлбаатар Ю.Цэдэнбал агсныг цагаатгахын төлөө “шаргуу” зүтгэж байна

Нийтэлсэн: 2015-11-27 05:39:49

УИХ-ын “увс” гаралтай гишүүд Ю.Цэдэнбал агсныг цагаатгах тэмцлийг тэргүүлж байна. Ялангуяа Ч.Хүрэлбаатар хамгийн олон удаа зүг хэлж “тэмцэж” байна. Харин “мөнгө ярих” үед л ирдэг Б.Чойжилсүрэн нь таг байна.  УИХ-ын гишүүн Л.Цог: Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж байна. Гол нь цагаатгах гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол улстөрждөг асуудал биш, энэний хязгаарыг барихгүй бол аймаг хоорондын хэрүүл, улс төрийн намууд хоорондын хэрүүл, хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн хоёр талын хэрүүл болно. Хэлмэгдэгсдийн 3-4 холбоо байдаг, тэд энэ асуудал руу орж ирэх юм болно. Тэгмээргүй байна. Төрийн тэргүүнийх нь хувьд 100 жилийн ойг тэмдэглэх тухай л яръя.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. Бид энэ хүнийг эх оронд нь авчирч чадаагүй. Гадаад том орнуудын нөлөөлөл одоо ч байгаа. Үүн дээр нэг их юм ярилгүйгээр цагаатгах асуудлыг шийдээд өгчихвөл яасан юм бэ гэдэг горимын санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан% муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой.
Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийг удирдах хугацаанд магтах юм явж байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог. Батлан хамгаалах тусгаар тогтнолыг олоход, эдийн засгийн өсөлтийг хангахад.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Шүүх энэ хэргийн талаар аль хэдийн шийдвэрээ гаргасан юм байна. Харин прокурор 25 жилийн турш хүний эрхийг зөрчин шийдвэрээ гаргаагүй юм байна. Хүний эрх зөрчсөн энэ зөрчлийг сангийнхан гаргаж ирлээ. Прокуророос шийдвэр гаргаагүй байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шийдвэр гаргах нь буруу. УИХ Засгийн газарт чиглэлээ л өгөх ёстой. Бид өөрсдийнхөө бүрэн эрхэд байхгүй асуудлыг шийдэж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ц.Оюунгэрэл гишүүн ээ, Ю.Цэдэнбал агсны асуудлыг шүүхээр оруулахгүйгээр нутаг зааж явуулсан. Хууль бусаар ингэж хүний эрхийг хязгаарласан нь хэлмэгдүүлэлт. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандсан юм биш шүү.

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших