Залилагч хятад Г.Тэнгис болон “Флекс Жем”-ын захирлын пос машинаар 50 саяын хуурамч гүйлгээ хийсэн түүх…
Нийтэлсэн: 2015-11-27 05:16:44
Сүүлийн үед Хятадын хакерууд Америкийг хүртэл айлгаж байгаа. Тэгвэл хил хавийн “хакерчин” хятадууд Монголд ирээд виз картны луйвар залилан хийх нь улам бүр ихсэж байна. 33 настай Лю Пэн гэдэг хятад залуу нь зөөврийн компьютер цэнэглэгч, гар утас, түрийвчээ хийсэн хар цүнхтэй орж ирээд “Мон Флекс" болон Г.Тэнгисийн "Trattoria" зоогийн газрын пос машинаар гадаад улсын иргэдийн 16 ширхэг олон улсын мастер болон виза картын мэдээллийг ашиглан хуурамч гүйлгээ хийж нийт 50.9 сая төгрөгийн давтан үйлдлээр залилан мэхлэж авсан хэрэгдээ 500 гаруй хоног цагдан хоригдож байна. Түүнийг.Гуан Жу, Буян гэгя хятад иргэд Монгол явахад нь тусалсан гэнэ. Энд ирэхэд Очироо тосж аван үйлчилжээ. “Намайг Гуан Жутэй нетээр холбож өгсөн, мөнгийг монгол залуус авсан, Гуан Жу, Буян, Очироо, Хосбаяр нар нь холбоотой хүмүүс, би дунд хэлмэгдсэн” гэж мэдүүлжээ. Очироод танил өвөрмонгол нэг баян хүнийг явуулна, Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа, туслаарай гэсэн гэнэ. Ирэхэд нь фитнесс кпубээр нь үйлчлүүлдэг Яруу гэгч хүний “THT” буудалд буулгажээ. Удалгүй Солонгос явах ажилтай болсон тул найз Хосбаярдаа баян хятадыг “даалгаад” үлдээсэн гэнэ. Тэр хоёр бодибилдингийн ААШТ, ДАШТ дээр хамтран ажиллаж байсан тул зөвшөөрчээ. Хосбаярыг “Флекс жэм” клубд очиход Монголд хөрөнгө оруулах гээд баян хятад нь нэг хар цүнхтэй залуу л байжээ. Очироогийн хэлсний дагуу “Капитал” банкны пос машиныг өгөхөд хятад залуу өрөөндөө авч ороод таг болжээ. Дараа нь мөнл Солонгосоос ирсэн чиглэлийн дагуу боодолтой мөнгө өнөөх хятадад аваачиж өгчээ. Удалгүй Очироо гадаадаас ирж өр нэгэн банкны пос машин олж өгөхийг гуйсан гэнэ. Хосбаяр нь мотоциклийн клубын найз Энхбаяраас залгажзалгаж тэр нь Тэнгисийн эзэмшлийн итали зоогийн газарт дагуулж иржээ. Олны танил тогооч залуу “..Энхээ гэгч манай найз, мөн нэг халзан толгойтой монгол залуу бас нэг хятад бололтой хүн ирсэн, хятад нь зөөврийн компьютер, халаасны интернет гэх зүйл гаргаж ирээд интернэтэд ороод өөр хүнтэй "чаат"-лаад эхэлсэн…эхлээд 150 мягыг нэг татаж үзсэн, дараа нь 900 мянгыг татсан…сүүлдээ 3-6-аар татсаар байгаад нийтдээ 41.6 сая төгрөг татаж авсан… маргааш нь манай рестораны данс руу 40.0 сая орсон байсан” гэжээ. Үүнээс үзэхэд яг хажууд нь хараад зогсож байсан агаад сэжиглээгүй нь гайхалтай. Хятад залуу пос машинаар мөнгө татах бүрдээ нэг хар төхөөрөмж холбож байсан гэнэ. Тэнгисийн дансанд орсон мөнгийг гаргуулаад итали хоолны газрын хойно байрлах зогсоол дээр “Соната-7” маркын машин дотор сууж байсан Лю Пэнд өгчээ. Машинд орчуулагч гэх хятад, бас нэг өвөр монгол байсан аж. Хосбаяр нь Энхээд нэг саяыг өгчээ. Ердөө энэ явдлын дараахан цагдаагийн шуурхай бүлэг итали зоогийн газарт иржээ. Тэнгис Хосбаярыг дуудаж харин цагдаа нар Хосбаяраар утасдуулан Ли Пэнийг дэлгүүрт явж байхад нь заалгаж аваад баривчилжээ. “Мон Флекс-ын захирал нь хятад залуугийн пос машинаар нь авсан 9.3 саяыг “Капитал” банкинд дор нь төлж хохиролгүй болгожээ. Итали зоогийн газрын пос машинаар 19 удаа гүйлгээ хийх гэж оролдсоноос ес нь амжилттай болж 41.6 сая татагдсан ч “Хаан” банкийг мөн хохиролгүй болгожээ. Харин “цаад эзэд” болох Жаун Гу Буяндэлгэр нар одоо болтол олдоогүй агаад Монголд байгаа эсэх нь тодорхойгүй гэнэ. БНХАУ-ын Эрээн хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооны 2015 оны 5-р сард ирсэн хариугаар Гуан Жу, Буяндэлгэр нар нь тус хотод амьдардаггүй, цаашид эрэн сурвалжилж байгаагГэж мэдэгджээ. Ингээд бүх хэрэг Ли Пэн дээр буужээ. Тэрээр татаж авсан 50 сая төгрөгөө юань болгоод 71 мянгыг нь гадаад руу шилжүүлсэн байжээ. Монголын алдартай хүмүүсийг хэрэгт хийх шахсан хятад луйварчинд энэ сарын эхээр 10 жилийн хорих ял өгчээ.
NUUTS.mn
