“БХБЯ-нд ажилладаг Ганпүрэв ахтайгаа Налайхд барилга бариулна” гээд 35 сая төгрөг мэхэлжээ
Нийтэлсэн: 2015-11-27 01:36:46
Сүүлийн үед залилагчид төрийн албаныхны нэрийг их барьдаг болжээ. Иргэдэд ч төрийн албан хаагчид бүхнийг чаддаг гэж итгэдэгээс амархан хууртаж байна. Хүний их эмч мэргэжилтэй Б.Г гэдэг эмэгтэй манай ах Ганпүрэв Барилагын яманд ажиллаж байгаа, бид хамтраад Налайхад барилга бариулж байгаа, арав хоногийн дараа 10 сая болгоод өгье хэмээн 35 сая төгрөг зээлье гэжээ. Хохирогчдын эхнэртэй нь арван жилийн найзууд байжээ. 2013 онд гэнэт залгаад ЭМЯ-нд ажиллаж байна гэснээ Ангаахад оруулах хүүхэд байна уугэж асуусан гэнэ. Ингээд 2014 оны зун яаманд ажилладаг ахтайгаа Налайхын барилгын тухай ярьсаар иржээ. Ах нь төрийн албанд ажилладаг, тухайн үед нэгэн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллдагыг хохирогчид мэддэг байж. “Та хоёр итгэхгүй бол Ганпүрэв ахтай ярь, одоо Барилгын яманд орсон” гээд 91……… дугаар өгчээ. Нөхөр нь залгаад дүүтэйгээ хамтарч барилгын ажил хийж байгаа нь үнэн үү гэхэд үнэн, асуудалгүй гэж хариулсан гэнэ. Гэтэл дараа нь ахынхаа бус өөр хүний утсыг өгч яриулсан нь тодоохой болжээ. Ингээд хохирогчид ББСБ-аас байраа барьцаалан 35 сая төгөрөгийг 21 хугацаатайгаар нэг өдрийн дотор авч Г-д өсөн гэнэ. Мөнгийг нь Ганпүрэв ах нь ирж авсан нь бүр итгэл төрүүлжээ. Хохирогчийн хэлснээр “миний нүдэн дээр Skytel төвийн гадаа тортой мөнгийг ахдаа өгч явуулсан” гэжээ. Мөнгө буцаан төлөх 21 хоногийн хугацаа өнгөрөхөд Г хэлсэндээ хүрсэнгүй. Барилгын санхүүжилтийн мөнгө бага багаар орж ирж байгаа учир эхний ээлжинд 10 сая төгрөгийг нь авч бай гээд гэжээ. Гэтэл зургаан сая төгрөг шилжүүлсэн байж. Утсаар ярихад манай ах буруу ойлгоод зургааг явуулсан байна, би одоо хэлээдхье гэж аргалж. Тэгснээ маргааш нь найз нь өчигдөр өгөх ёстой байсан дөрвөн саяа ахаас аваад өөртөө хэрэглэчихье тэгээд өмнө нь зээлсэн мөнгөнөөсөө дутуу үлдсэн хоёр саятайгаа нийлүүлээд удахгүй өгье гэхээр нь зөвшөөрсөн. Энэ мэтээр барилгын санхүүжилт орж ирэхгүй байна гэсээр явтал хохирогчид байраа алдах дээрээ тулжээ. Сүүлдээ аргаа бараад Ганпүрэв ах дээр чинь очиж уулзъя гэхэд Г үнэнээ хэлсэн гэнэ. Тэрээр Анагаахд хэдэн хүн оруулж өгнө гээд мөнгө авчихсан чинь бүтээж чадаагүй аж. Ингээд бөөн өрөнд унасан, та хоёроос авсан мөнгөө тэр хүмүүсдээ тараагаад өгчихсөн гэж ухаан алдуулах шахжээ. Хохирогчид шууд аав дээр нь очин тэдний талаар байрны зээлний хугацааг гурван сараар сунгуулжээ. Энэ хоооронд ч авсан мөнгөө өгсөнгүй. Сүүлдээ хохирогчид аав ээждээ үнэнээ хэлж байж аавынхаа байрыг барьцаанд тавиад өөрийнхөө байрыг арай гэж чөлөөлүүлж авчээ. Ийнхүү 35 сая төгрөгөө богино хугацааны дотор 45 болгох гэсэн биш балраад золтой л байраа алдчихалгүй мэнд салсан гэнэ. Харин төрийн байгууллагад ажилладаг гэдгээрээ “гол” итгэл найдвар төрүүлсэн Ганпүрэв ах нь тухайн үед жолоочтойгоо Скайтел төвийн гадна явж байхад хамаатны дүү Г нь утасдаад өөрийн найз Галбаярын хамт машинтай ирээд хар өнгийн тортой зүйл өгсөн, мөнгө зээлсэн, гэрт аваачаад тавьчих гэсэн л гэжээ. Мөн Налайхад барилга барих нь байтугай барилгын компани ч байхгүй, Г-тай хамтарч ажил хийж байсан тохиолдол нэг ч үгүй гэж мэдүүлжээ.
НУУЦ.мн
