Америк Кирсан Үлэмжиновын дансыг царцаалаа
АНУ-ын Сангийн яам нь Башар Асад болон Исламын улсынэ хооронд нефть бүтээгдэхүүн нийлүүлэх худалдах гэрээнд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Оросын дөрвөн иргэн зургаан компаний эсрэг хориг арга хэмжээ авч гадаадад байгаа данснуудыг нь царцаажээ. Кирсан Үлэмжиновын Удирдах зөвлөлийн даргаа нь ажилладаг “Русскийн финансовый альянс” нь тэрхүү ажиллагаанд зуучлагчаар оролсон нь тогтоогдсон. Халимагийн ерөнхийлөгч нь энэ банкны 20 хувийг эзэмшдэг аж. Түүнээс гадна энэ банкны Удирдах зөвлөлийн гишүүн сири гаралтай Оросын иргэн Мухадал Хурийг мөн хоригт хамруулжээ.
NUUTS.mn