Нууц мэдээллийн уурхай

“Шим техноложи”-ийн орос хувьцаа эзэмшигчдын маргаан буюу сарын 10 мянган долларын цалин…

Нийтэлсэн: 2015-11-26 02:59:17

С.Наранхүүг “Эрдэнэт” УБҮ-ийн захирал байхад Израйлаас нэгэн компани зээл авсан гэх шуугиан дэгдэж байсан. Энэ хэрэгт “Шим техноложи” гэх компаний нэр сонсогдож  байсан гэдэг. Монголын тал нь “Эрдэнэт” үйлдвэрээр барьцаа гаргуулан их хэмжээний доллар зээлээд дараа нь компаниа дампууруулчихсан гэж яригддаг байсан.  Тэгвэл “Шим техноложи” нь Монгол Швейцарын хамтарсан агаад нэг хэсэгтээ үйл ажиллагаа нь зогссон. Тэгвэлэ ойрын хэдэн  жилээс үйл ажиллагаа нь орос иргэдтэй хамтран сэргэж байгаа гэнэ. Гэхдээ зөрчил гарсаар  байна. Сарын 10 мянган долларын цалинтай гүйцэтгэх захирал  Боровик С.В нь  бусад удирдлагатайгаа  түнжин харагч ажлаасаа халагджээ. Тэрээр өөрийгөө сарын 10 мяган долларын цалинтай  гэсэн бол компани нь 3000 байсан гэж  зүтгэсэн. Гэтэл орос эр ТУЗ-ийн хурлын шийдвэрээр өнгөрсөн жил ерөнхий захирал энэ жилээс гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “жийгдсэн”. Компаний гүйцэтгэх удирдлагыг атгаж байсан тэрээр авдаг сарын цалингаа “мэддэггүй” байсан гэхэд гайхалтай. Нэгэнт компаниас шахагдсан тул бусад оросуудаасаа нийтдээ 21.8 сая төррөг нэхжээ. Нөгөө тал нь үүнийг огт үндэслэлгүй хэрэг гэж үзэж.  Орос эрд хэзээ ч тийм өндөр цалин өгч байгаагүй, сарын 10 мянган долларын тухай нэг ч тогтоол шийдвэр гарч байгаагүй болж таарчээ. Экс гүйцэтгэх захирал нь “Шим техноложи” компаний хуьцаа эзэмшигч Яковлев И.В гэдэг бас нэгэн оростой харилцаатай байсан гэнэ. Гэтэл нөгөө тал нь Яковлевийн хувьцаа эзмших гэрээг “Шим техноложи”-ийн нэрээ бус харин “Метал тек” гэх өөр компаний нэрээр хийгдсэн байдаг гэж няцаажээ. Яковлов Иван Васильевичийн данснаас Боровик Сергей Владимировичийн данс руу мөнгө шилжүүлж байсан баримтууд бас авагджээ. Үүнээс гадна “Аж ахуйн нийгэмлэгийн ганцаар гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх ГЭРЭЭ №1”-г 2014 оны 3-р сарын 10-ны өдөр ОХУ-ын Екатеринбург хотод байгуулсан байх гэх атлаа гэрээнд өөрчлөлт оруулах хэлцэлийг мөн тэр өдрөө Улаанбаатар хотод хийсэн гэж тэмдэглэсэн гэх мэтээр ойлгомжгүй зүйл их гарчээ.  Ийнхүү энэ компанид орос хувьцаа эзэмшигчдйн дунд томоохон зөрчил дэгдээд байгаа аж.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших