”Гурван Эрдэнэ”-ийн захирал 100 мянган доллароо долоо хоногт 200 болгох гээд баларсан түүх..,
Нийтэлсэн: 2015-11-25 06:53:12
Ард олноо “Гурван Эрдэнэ” дээд сургуулийн захирал хэмээн алдаршсан эр эм хоёр ердөө долоо хоногийн дотор 100 мянган доллараа 200 болгож өсгөх гээд Хонконгийн монгол залууд алдсан сургамжтай түүхийг уншигчиддаа хүргэе. Монголд ямар ч бизнес нэг сар байтугай нэгхэн долоо хоногийн дотор нэг нугарна гэж байхгүй ч захирал Ч.Жачин эхнэрийн хамт зальтай эрд 100 мянган доллараа “бурзай” гээд өгөөд алджээ. Тэрхүү сүйхээтэй залуу нь Хонгконгод олон жил амьдарсан Б.Алтансум гэдэг “увс хүн” байж таарсан. Энэ явдал нь 2012 онд болсон агаад зад хулхидуулсан хоёр захирлын аз гийхэд “хонгконг” эр Монголд буцаж ирээд баригдсан аж. Болсон явдлыг өгүүлэхэд Жачин захирал дээр сургуулийнх нь хажууд гар урлалын ажил эрхэлдэг Жаргалсайхан гэгч орж ирээд “миний таньдаг хүн Хэнтий аймгийн Гал шар сумын нутаг дэвсгэрт байх жоншны лицензтэй газрыг худалдаж аваад хятад иргэнд зарах гэсэн чинь авах мөнгө нь дутаад байна” гэснээс эхэлжээ. Хоёр хоногийн дараа “Хонгконг” залуу Алтансум иржээ. Тэрээр Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт байх жоншны лицензтэй газрыг 200 мянган доллароор авах гэсэн чинь тал нь мөнгө дутаад байна, энэ лицензийг авчихвал дор хаяж 700 мянгаар хятадуудад зарна гээд 100 мянган доллар зээлбэл долоо хоногийн дараа 200 болгож өгье гэжээ. Ийм ашигтай саналаас бизнесмэн захирал татгалзвал наймаааны тэнгэр нь гомдох биз… Тэр дор нь эхнэрдээ авсан өгсөн гээд гарын үсэг зуруулаарай гээд хэлсэн мөнгийг нь өгөхийг үүрэгджээ. Мөнгийг “Гурван Эрдэнэ” сургуулийн байранд өгч авалцжээ. Удалгүй “хонгконк” залуу жоншны лицензээ авсан гэж итгүүлээд “Агар манхан” гэдэг компанийг шилжүүлж авах хэрэгтэй байна, энэ нь мөнгөний барьцаа болно гэх мэтээр ойлгуулж эхнэрийг нь хуураад гарын үсэг зуруулж компаний нэрийг шилжүүлсэн гэнэ. Гэтэл захирал нар тэр компани нь хаана ямар үйл ажиллагаа явуулдагаас эхлээд ер нь ямар учиртай компани болохыг огт мэдээгүйн дээр мэдье гэж ч хөөцөөлдөөгүй аж. Харин “хонгконг” залуу авсан мөнгөөрөө “Кредит монгол” ББСБ-ын барьцаанд тавьсан банк “Hummer H2”, “Audi TT” загварын хоёр машиныхаа зээлийг төлж авчихаад “нутаг” буцжээ. Энэ хэрэгт Алтансумаас гадна Сүхтөмөр, Жаргалсайхан нар холбогджээ. 2012 оныы 100 мянган доллар нь одоогийн ханшаар 190 сая төгрөг аж./үргэлжлэл бий/
НУУЦ.мн
