Оросын ялагдашгүй “Су-24”-г Амеркийн “F-16” сөнөөжээ
Орчин үеийн дэлхийн дайны урлагийн сонирхогчдын хамгийн сүүлийн маргаанд энэ үйл явдал цэг тавилаа. Цэргийн урлагийн бүхий л сонирхогчид Сирийн дайны театрд Оросын сөнөөгч онгоц Америкийн сөнөөгчтэй халз тулгарч тулалдахыг тэсэн ядан хүлээж байсан. Энэ нь зөвхөн дайны урлаг сонирхогчдын хүлээлт төдийгүй хоёр хэт их гүрний цэрэг зэвсгийн салбар дахь хэн нь илүү болохыг харуулах өрсөлдөөний нэгэн шалгуур байсан. Тэгвэл тэр мөч ирж хоёр улсын хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцнууд Туркийн хилийн дэргэд халз тулжээ. Энэ тулаанд Амеркийн “F-16” ялалт байгуулж Оросын ялагдашгүй гэх “Су-24”-ийг “агаар агаар” ангилалын пуужингаар сөнөөжээ. Болсон үйл явдал нь 1941 онд Улаан армийн нисгэгчид нь Хитлерийн Люфваффийн сөнөөгчидөд тулаан бүрдээ ялагдаж байсныг санагдуулсан. Оросын онгоц техник нь хамгийн сүүлийн үеийнх байсан ч нисгэгчийн ур чадвар нь дэлхийн 2-р дайны үеэс дээшлээгүй гэдгээрээ Путины ялагдашгүй гэх алдарыг гутаажээ.
NUUTS.mn