Нууц мэдээллийн уурхай

55 настай эмэгтэй “Гуулин сайхан”-ы захирлын итгэлийг 28 сая төгрөгтэй нь залилжээ

Нийтэлсэн: 2015-11-24 02:44:47

Залилан мэхлэгчид хүний итгэлийг олох тал дээр гайхалтай авьяастай байдаг. Ялангуяа нас тогтсон эмэгтэй эгч дүү нь гээд “сайхан сэтгэл” гаргахад итгэх хүн олон гарах биз. БГД-ийн 17-р хороо, 28-...-...-д амьдардаг 55 настай Д.А нь “Гуулин сайхан” компаний захирал эмэгтэйгээс давтан үйдлээр  28 сая төгрөгийг “орон сууцны 8 хувийн зээлд хамруулна, төсөл гаргуулж өгнө” хэмээн залилжээ. Захирал нь Заяа эгч бид хоёр эгч дүүс шахуу болсон байсан гэсэн агаад энэ “нөхөрлөлийнхөө” төлөө нийтдээ 37 сая төгрөг төлжээ. “Гуулин сайхан” компаний захиралд Тогоо гэдэг эгч нь Заяагийн утасны дугаарыг 8 хувийн зээл бүтээдэг гээд өгчээ. Утсаар нь яриад “3-р эмнэлгийн хажуугийн “Хайфи цэнтр” төвийн 306 тоотод очиж уулзахад болно бүтнэ эхний ээлжинд 1,5 саяыг өгчих гэжээ.  Итгэмтгий захирал эхний өдрөө л мөнгө өгсөн гэнэ. Ингээд Заяа эгч долоо хоногийн дотор зээл бүтээгээд шагналд 500 мянгыг авахаар болжээ. Гэтэл эгч удаагаад л байж. Учрыг асуухад 8 хувийн зээл өгдөг журамд өөрчлөлт орчихож гэх зэргээр шалтаг тоочоод ахиад мөнгө хэрэгтэй гээд нэг саяыг авчээ. Тэгснээ орон сууцны зээл бүтэхгүй юм байна, төслийн зээл найдвартай бүтээнэ, Доржбат гэдэг хүн бүтээж өгнө гэж шал өөр юм ярьжээ. Удалгүй тэр хүнийх нь ээж нь нас барсан хэмээн гурван саяыг авчээ.  Энэ хооронд захирал Заяа эгч хоёр эгч дүүс шиг болсон тул хүүхэд нь машин оруулж ирж байгаа гээд нэг саырн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр 20 сая төгрөгийг зээл хэлбэрээр нэмж авчээ. Энэ мэтээр нийтдээ 37 сая төгрөг авчээ. Гэтэл Наранцэцэг гэдэг хүн холбогдож танай компаний нэрээр төсөл маягийн юм бичигдэж ирсэн, А-заяа надад 1,5 саяыг өгсөнөөс би 800 мянгыг нь буцааж өгсөн гээд үлдэгдэл 700 мянгыг өгчээ. Тэгээд тэр төсөл чинь бүтэхгүй гэсэн юм ярьж нүдийг нь орой дээр нь гаргажээ. Гайхалтай нь Заяа эгчид нь 8 хувийн зээл бүтээх, төслийн зээл гаргуулах ямар нэгэн боломж эрх мэдэл танил талын хүрээ огт байгаагүй байжээ. Түүнд орон сууцны зээл олгодог банкинд ч төслийн зээл өгдөг ҮХААЯ-нд таних хүн байхгүй байхад  эгч нь болгоно бүтээнэ гээд ганцаараа яваад байж. Энэ зуур нь нэг сая төгрөгөөр хүүхдээ сургуульд оруулжээ. Машин оруулж ирнэ гээд авсан мөнгөөрөө орифлеймийн бараа аваад зарах гэсэн ч шатсан гэнэ. Манайхан аливаа ажлыг зохих журмаар хөөцөлдөхгүй танил талын сувгаар бүтээх гэдэг зангаасаа мөд салахгүй нь. Ажлыг бүтээж өгнө гээд мөнгийг нь авдаг хүмүүсийг бүтээх чадвар боломжтой эсэхийг ч судалдаггүйгээс ийнхүү хохирдог аж. Саяхан л гэхэд Японы виз гаргуулна хэмээн гэр хороололд амьдардаг өвөө эмээ хоёрд их хэмжэний мөнгөө өгөөд алдсан бүлэг хохирогчид хуулийн байгууллагад гомдол гаргасан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших