Нууц мэдээллийн уурхай

Эхнэрийнхээ нууц амрагийг хөнөөгөөд дараа нь амиа егүүтгэх гэж өөрийгөө хутгалжээ

Нийтэлсэн: 2015-11-23 04:14:30

Гэр бүлийн ариун  журам алдагдсан үед хардалтын ноцтой хэргүүд олонтоо гарах болжээ. Нэг талд нь маш хүлээцтэй эхнэр нөхөр хоёр байсан бол нөгөө талд нь гэр бүл хамаатан садныхаа нүдэн дээр улайн цайм явалдасан эхнэр нөхөр хоёр гарчээ.  Нөгөө хоёроо дэндүү элэг барьж доромжилсоноос хүлээцтэй тэсвэртэй эр тэвчээр алдарч хүний амь хөнөөжээ. “Эрдэм транс” компанид кондуктор ажилтай ойр дотныхон нь Уумаа гэдэг С.Б нь эхнэр Тунгалагаа хардсаны улмаас нууц амраг Уртааг нь хутгалж хөнөөжээ. Дараа нь амио хорлох гэж өөрийгөө хутгалж хүнд гэмтээжээ.  Энэ явдал Уумаа Уртаа хоёр нөхөрлөж эхэлсэн 2013 оноос эхэлжээ.  Хоёр эр гэр бүлийн найзууд болж баяр ёслолоор  бие биенийхээ гэрт орж гадаг болжээ. Харин жил гаруйн дараанаас  Уумаагийн эхнэр Тунгалаг нь Уртаатай дотносоод эхэлж.  Энэ тухайд Уртаагийн эхнэр Сүрэн нь анхлан Уумаад хэлж танай эхнэр манай нөхөр хоёр асуудал үүсгээд байна гэжээ. Эхэндээ тэрээр итгээгүй тул тоосонгүй. Дараа нь мэдээлэл солилцох үед Уртаагийн гадуур хоносон шөнө эхнэрийх нь гэртээ ирээгүй цаг хугацаатай яг давхцаж байгаа нь тодорхой болжээ. Харин Уртаагийн эхнэрт  тэдний тухай бүр тодорхой баримт байсан аж. 2014 оны хавар цагаан сараар нөхөр нь Уумаагийн эхнэрийг дагуулан хөдөө аав ээж дээрээ очсон байжээ.  Хоёр хөгшин хүүгээ загнан энэ явдлаа зогсоохыг шаардахад хүү нь хайртай хүнтэйгээ амьдармаар байна гэж зөрүүдлэж. Арга барсан хөгшид хүүд минь ямар нэгэн явдал тохиолдвол чи дааж хариуцана шүү хэмээн Тунгалагт тулгасан байж. Дараа нь бүр ч ноцтой явдал болж нэг өдөр гэртээ ирээд хувцасны шүүгээнээс  Уумаагийн нүцгэн эхнэрийг олоод бүр цочирдож. Түүнээс дутуугүйгээр “Уумаа намайг хангаж чадахгүй байна, Уртаа чадаж байна” гэсэн үгэнд нь бүр юу гэж хэлэхээ ч мэдэхээ байгаад болсон явдлын тухай Уумаад хэлжээ.  Гэсэн кондуктор эр нууц амрагаа даган хөдөөгөөр явсан эхнэрээ  ирээд уучил хэмээн өмнө нь сөхөрсөнд амьдралаа бодоод нэг удаа өнгөрөхөөр шиджээ.  Эхнэрээ дагуулан Уртаагийнд очиж дөрвүүлээ нүүр нүүрээ харж байгаад ярьжээ. Талийгаач ч Уумаагаас уучлал гуйж энэ явдлаа бүрмөсөн зогсооно хэмээн ам өчгөө өгсөн гэнэ. Гэхдээ явдалтай хоёрын  үгэнд итгээгүй нь Уртаагийн эхнэр байжээ. Тэрээр утасдан “удахгүй манай нөхрийн төрсөн дөр болно чи эхнэрээ тандаарай” гэжээ.  2015 оны 5-р сарын 4-н буюу нууц амрагийнхаа төрсөн өдөр эхнэр  нь гэртээ ирсэнгүй. Утас руу нь залгахад холбогдсонгүй. Ийнхүү алга болж бүтэн сар өдөр өнгөрчээ. Аргаа бараад Архангайд байдаг ганц хадам ахдаа очиж болсон явдлыг ярьжээ. Ах нь сарын дараа очно, тэгээд дүүтэйгээ ярина гэж амлаж. Ингээд сарын дараа тэрээр түүнтэй уулзахаар хадмындаа очтол санаанд оромгүй явдалтай нүүр тулжээ. Хадмууд нь эхнэр эхнэрийх нь нууц амрагтай инээж хөхрөлдөөд сууж байжээ. Умаа энэ тухай “…орой 24:00 цагийн үед хадам ээжийнд ороход хохирогч Уртнасан манай эхнэр хоёр байсан, би тэр хүнийг тэнд байна гэж огт санаагүй маш их цочирдсон…ороод би ямар байсан, юу болсныг одоо сайн санахгүй байгаа, нэг мэдэхэд талийгаачийг хутгалсан байсан, тэгээд гадагшаагарч гүйсэн… хүн алсан чинь амьд явах эрх байна уу гэж сонин мэдрэмж төрөөд өөрийгөө хутгалсан…Би бол амьдралынхаа төлөө нилээн явсан… эхнэртээ бүгдийг зөв зүйтэй талаас нь зөндөө хэлсэн, ингэж битгий яв маш олон удаа гуйсан” гэжээ. Түүнийг баривчилсан цагдаа нар “…хүн хутгалуулсан гэх дуудлагаар хаягаар очиход эрэгтэй хүн гэрийн хойд хэсэгт газарт доош харж хэвтсэн байдалтай, өмссөн хувцас нь их хэмжээний цусаар бохирлогдсон байдалтай байсан, хутгалсан хүнийг ойр орчимд эрэн сурвалжилж хайсаар яваад Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их нарангийн 20 дугаар гудамжнаас хашаа налаад хөлөө жийн газарт суусан, дэргэдээ хутга тавьсан, цээжийн хэсгээс нь цус алдсан байдалтай байсныг олж баривчилсан…тэрээр миний хутгалсан хүний бие нь яасан бол, би шал дэмий юм хийчихлээ гэж ярьж байсан..би өөрийгөө хутгалчихсан, миний бие их өвдөж байна гээд бие нь чичирж байсан... жижиг шилтэй архийг бүгдийг нь ганцаараа уусан гэж хэлж байсан” гэж шүүхэд мэдүүлжээ.  Тыалийгаачийн жирэмсэн эхнэр энэ эмгэнэлт хэргийн гол буруутнаар хэрэгтний эхнэрийг шууд нэрлэжээ.  Тэрээр “Тунгалаг манай нөхөр лүү эхэлж залгадаг байсан, Уумаа бид хоёр энэ хоёрыг байлгаж байгаад одоо боль, амьдрал ахуйтай, хүүхэдтэй хүмүүс ингэж болохгүй гэж их хэлсэн боловч тэр хоёр огт тоогоогүй, Тунгалагийн нөхөр ч гэсэн амьдрал ахуйгаа бодоод эхнэрийнхээ хойноос их хөөцөлдсөн. 2015 оны 5-р сарын 4-ний өдөр манай нөхрийн төрсөн өдөр нь байсан юм. Энэ өдөр нөхөр маань халтуур хийнэ гэж гараад гэртээ дахиж ирээгүй. Сураг сонсоход Тунгалагтай хамт хороололд Өргөө кино театрын ард нийтийн байр түрээсэлж амьдарч байгааг мэдсэн.  Уумаа над руу утасдаж хамт хайх уу гэхээр нь би жирэмсэн тул явж чадахгүй гэсэн, энэ эмэгтэйтэй явалдаж эхэлснээс хойш нөхрийн зан ааш нь илт хувирч эхэлсэн. Ойр ойрхон архи дарс уудаг болсон, халамцуу үедээ хэнтэй  явалдаж байгаагаа хэлчихдэг, надаас сална гэдэг болсон…би нөхрөөс нь илүүтэй Тунгалагт л гомдолтой байна. Бусдын нөхрийг уруу татаж амь насыг нь хохироох хэмжээнд хүргэсэн, мөн нөхрийгөө ч хэрэгтэн болгочихоод байгаа гол буруутан бол энэ хүүхэн юм” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших