“Хас” банкны ажилтан “аймшигт” элдүүр барьж таксины жолоочийг хөөжээ
Нийтэлсэн: 2015-11-23 02:51:04
Энэ банкыг үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг нь талхны үнэ мэдээггүй бол ажилтнууд нь таксины ханш бас мэддэгүй болж таарчээ. “Хас” банкны Иргэдийн банкны үйл ажиллагааны газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.М нь гэрийнхээ гадаа Х.Тэмүүжингийн эзэмшлийн “…..” УБЛ дугаартай “Приүс 20” маркийн автомашиныг өшиглөж санаатай эвдэж гэмтээсэн гэнэ. Банкны ажилтан мэдээж хэргээ хүлээсэнгүй. Харин хохирогч мэдүүлэхдээ “…Гандан Вийв гэдэг баарнаас хоёр хүн аваад явсан.. намайг таван мянга гарлаа гэхэд 3500 гардаг гэж уурласан…тэгээд мөнгөө ав гээд нүүр лүү шидсэн…явах гэхэд нөгөө согтуу залуу машины урд ирээд буугаад ир гэхээр очтол шанаадсан, би машинаа тойрч зугтаасан байрны жижүүр харсан ч болио гэчихээд салгахгүй байсан…намайг барьж аваад 4-5 удаа хөл, гуя уруу өшиглөсөн, лав гурван удаа шанаадсан… арай гэж салаад машиндаа суухад машиныг цохиж өшиглөсөн, бүр гүйж ирээд хаалга уруу өшиглөсөн” гэжээ. Байдаг л нэг энэ зодооноос хамгийн хөгжилтэй нь банкны ажилтан ахуйн тулааны аймшигт зэвсэг болох гурилын элдүүр барьж таксины жолоочийг зодох гэж хөөжээ. Энэ зэвсгийн хөнөөх устгах чадал асар их юм. Нэгхэн гурилын элдүүрээр нэлээд олон хүнийг бялба нүдэж болно. Мөн нэгээр ч зогсохгүй машиныг ямбийлгахад хангалттай хүрнэ. Оршин суугч таксины жолооч хоёрын зодооныг салгахгүй тойрч гүйгээд “таргаад таргаад” хэмээн сумогийн засуулын дүрд тоглосон жижүүр нь “…манай 8-р давхрын оршин суугч нь танихгүй залуутай заамдалцаад зогсож байхаар нь би боль гэсэн, таксины жолооч машиндаа суухад манай байрны залуу нүүр рүү нь гараараа цохисон, манай байрны 12-р давхрын Оргил гээд барилддаг залуу бас салгаад байж байсан…манай байрны залуу машины урд крыло, их гэрэл, хаалга руу нилээн олон өшиглөсөн.. тэгээд гэртээ ороод гурилын илдүүр бариад гараад ирсэн, цагдаа хүлээгээд зогсож байсан таксины жолооч руу элдүүрээ далайгаад дайрахад бушуухан машинаа асаагаад зугтаасан” гэжээ. Хас банк нь ”Бид эх орондоо хайртай” гэсэн уриатай. Харин энэ хэргээс харахад ард түмэндээ хайргүй гэдэг нь харагдаж байна.
НУУЦ.мн
