Нууц мэдээллийн уурхай

Катард саатуулагдсан чөлөөтийхний визний мэдүүлгийг МЧБХ-ны ЕНБД асан О.Баянмөнх хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ

Нийтэлсэн: 2015-11-23 01:20:01

Өнгөрсөн хавар Катард болсон чөлөөт бөхийн ААШТ-д манай улсын баг тал бүрэлдэхүүнтэй оролцсоноос үүдэн  бөөн шуугиан дэгдсэн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын бөх Д.Гомбодорж, 97 кг-ын бөх Д.Хүдэрбулга, 125 кг-ын бөх Н.Золбоо нар нь хуурамч визтэй хэмээн Дубайд 36 цаг, Дубайгаас Бээжинд ирээд ахин таван цаг саатуулагдан хоригдсон. Катарын явдлаас болж МЧБХ-ны хөшигний  цаадахь нууцыг зарим дасгалжуулагчид бөхчүүд нь хэвлэлийн бага хурал хийж зарлан том шуугиан болсон. Холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж эхлээд зохион байгуулагч улсад бурууг чихэн “тэд олон улсын тэмцээн зохион байгуулах тал дээр 00” гэж жиргэсэн. Дараа нь холбооны ажилтан эмэгтэй алдаа гаргасан болоод явсан. Удалгүй Аса аваргын бөхчүүдээ дарамталдаг гэх шуугианд хэн хуурамч виз үйлдсэн нь дарагдаад энэ хэрэг замхарсан. Тэгвэл хуулийн байгууллагийн мөрдөн байцаалтаар Катард саатуулагдсан дөрвийн визний мэдүүлгийг МЧБХ-ны ЕНБД О.Баянмөнх зориуд санаатайгаар хуурамчаар үйлдсэн тогтоогджээ. ЕНБД нь тамирчдаа хорлох ажиллагааг санаатай хийсэн гэхээр холбоо нь өс хонзон атаа жөтөө бүлэглэлүүдийн хоорондохь зөрчилдөөндөө бүр идэгдсэнийг харуулж байна. Асаг эсэргүүцсэн дасгалжуулагч нарын шаардлага ч үүнтэй холбоотой биз. Гэхдээ мөрдөн байцаалтаар О.Баянмөнх нь өс хонзонгийн сэдэлтээр үйлдсэн нь тогтоогдоогүй гэнэ.  Экс ЕНБД нь эх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж дуурайлган нэрийг өөрчлөн сольж хувилах аргаар визний мэдүүлгийг хуурамчаар хийжээ. Энэ тухай Ц.Цолмон нь “...манай өрөөнд 5-р сарын эхээр монгол бичиг шиг бас араб бичиг шиг бичигтэй баримт нэг хувь канондож аваад гарсан, надад хэлэхдээ энийг хэвлээд үздээ гэж байсан…дараа нь дахиж орж ирээд энэ бичигний нэрийг солих боломжтой юу гэхэд би болно гэсэн, бичсэн нэрийг нь сольж хэвлээд өгсөн. гурван араб бичигтэй бичиг баримтыг нэрийг нь сольж хэвлэж гаргасан. ...Гомбодорж гэж нэр байсан байх, бусдыг нь санахгүй байна…ямар ч байсан латинаар бичсэн монгол нэр байсныг өөр нэрээр сольж хэвлэсэн” гэжээ. Тэрээр холбоотой хамтарч ажилладаг бичиг баримтыг нь хувилах зэрэг бичиг хэргийг үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Харин алдаа гаргасан гэгдэж байсан  С.Оюунтунгалаг хуурамч ч визний хэрэгт холбогдолгүй ч паспортын хуулбарыг явуулаагүй байжээ. Өөрөө Америк явах багийн бүрэлдэхүүнд орсон тул тэрийгээ хөөцөлдөж яваад ердөө л мартчихжээ. “…Катар явах баг тамирчид болон дасгалжуулагчийн паспортын мэдээлэл болон листийг руу явуулж эхэлсэн.. Катар улсаас тэмцээнд оролцох хүмүүсийн мэдээлэл хүн тус бүрээр ирсэн. Бас лист нь ирсэн. 42 хүний мэдээлэл явуулсан боловч Катар улсаас 34 хүний мэдээлэл ирсэн…саатуулагдсан гурван тамирчний мэдээллийг явуулсан боловч паспортын хуулбарыг явуулагүй мартсан….ажлын ачааллаасаа болоод анзаараагүй өнгөрсөн гэж хэлж болно…тэр гурваас  бусад тамирчидын виз авах зөвшөөрлийн бичиг ирсэн. ямар ч байсан над дээр ирээгүй. Баянмөнх дарга тэдний виз нь болсон гэж хэлж байсан,.Баянмөнх дарга бүх тамирчидын виз авах зөвшөөрлийг авсан.Тэгээд миний нүдэн дээр эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нарт бүгдэд нь тарааж өгсөн” гэж мэдүүлжээ. Холбооны ЕНБД  яагаад Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нарын визний мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн нь сонин. Мөн багш дасгалжуулагчдын сөргөлдөөнөөс үүдэлтэй өс хонзонгийн сэдэлт байхгүй гэж тогтоогдсон нь бас л сонин. А/д Б.Баяраагийн баталснаар саатулагдсан гурван бөх аварга болох бүрэн боломжтой байсан гэнэ. Учир нь өмнөх тэмцээнд маш бага онооны зөрүүгээр ялагдан мөнгөн медаль дээр буусан байж. Дасгалжуулагчийн виз ноцтой зөрчилгүй байсан ч нөгөө гурав бид хэл мэдэхгүй бас цаашид яаыхг мэдэхгүй тул үлдээч гэжээ. Хэрхэн саатуулагдсан тухай өгүүлэхэд шигшээ багийн найман бөх гурван дасгалжуулагч 2015 оны 5-р сарын 3-ны өдөр Бээжин нисжээ. Нисэхийн өмнө а/д  Цогтбаяр онгоцны буудал дээр бүртгэж аваад виз өгсөн гэнэ. Бээжингээс Дубайд шөнө нь буухад гааль дээр а/д Баяраа Золбоо Гомбодорж гурвыг хариу иртэл хүлээ хэмээн саатуулжээ. Гэтэл маргааш нь Катараас Хүдэрбулга буцаад ирж. Ингээд тэднийг саатуулах газар луу авч явжээ. Шалтгааныг нь асуухад “ “no original visa” гэсэн гэнэ. А/д-ын хувьд хуучин паспортийн дугаараар нь Катарын виз өгсөн байжээ. Ногоон паспортоороо Беларусь явсан хойгуур шинэ улаан паспорт гарсаныг холбоонд хүргүүлжээ. Гэтэл шинэ паспорт нь нь байсаар байхад хуучнаар виз авахуулсан байсан гэнэ.  Тэднийг Дубайгаас харгалзуулсан байдлаар Бээжингийн онгоцонд суулгажээ. Бээжинд ирээд ахин таван цаг хоригдсон гэнэ. Энэ явдлаас болж дасгалжуулагч бөхчүүдийн хөдөлмөр зүтгэл л хамгийн их хохирсон. Өмнөх Азийн аваргаас алт аваад байсан Хүдэрбулгад ивээн тэтэгч компани нь ахин түрүүлбэл байраар шагнахаар амлаад байсан гэнэ. Холбооны ЕНБД нь тамирчдынхаа визний мэдүүлгийн канондоод хуурамчаар үйлдсэн хэрэг гарсан байхад Аса ерөнхийлөгч нэр хүнддээ санаа зовж шаардлага тавьсан дасгалжуулагчдаа шүүхэд өгөөд явж байсан. Зүй нь ажилтан бүсгүй рүү бурууг чихэн замхруулалгүй хэргийн үнэн зөвийг олон нийтэд хүргэх албаны болон ёс зүйн үүргээ биелүүлэх учиртай байсан. Холбооны сайтад МЧБХ-ны дүрэм тавигдсан ч гол зүйл болох удирдлага зохион байгуулалт, ЕНБД-ыг сонгох зэргийг нь орхигдуулсан байх юм. Гэхдээ холбооны ерөнхийлөгчийн дэмжлэгийг л хүлээж байж л өдөр тутмын үйл ажиллагааг нь эрхэлдэг ЕНБД томилогдох учитай. Гэтэл энэхүү холбооны өндөр албан тушаалтан нь тамирчдынхаа визний мэдүүлгийг зориуд санаатайгаар хуурамчаар үйлдсэнийг нэр төрөө эрхэмлэгч Д.Дагвадорж ерөнхийлөгч хэрхэн тайлбарлах бол…

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших