Найз хүүхнээ “ханбаатар” маягаар хүчирхийлсэн аймшигт хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-11-20 06:30:21
Муу явдал модон улбаатай гэдэг үнэн аж. ҮЭ-ийн зоригт дарга зулын гол болсоны дараа ууртай хүргэн хадамдаа шаралхан өөрийгөө шатаах гэсэн. Тэгвэл хурган дарга нарын “ханбаатар” маягаар найз хүүхнээ хүчирхийлсэн жигшүүрт хэргийг шүүжээ. Урьд нь хар тамхи, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр ял шийтгүүлж байсан 25 настай М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Овоотын 4-р гудамжны …тоотод хамтран амьдрагч Б.Х-ыг архи ууж согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн зодож хувцсыг нь урж “…улмаар шулуун гэдсэнд нь хуруугаа хийж...амсрын салстын урагдал, цус хуралт, бэлгийн их уруулд цус хуралт....бүхий хөнгөн гэмтэл учруулан тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан “ гэмт хэрэгтээ хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тухайн үед хохирогч өөрөө их хэмжээний согтолттой байжээ. Хэрэгтний мэдүүлснээр тэр хоёр 2013 оноос дотно харьцаатай яваа ч албан ёсны гэр бүл болоогүй байж. Дундаасаа нэг хүүтэй. “Тэр өдөр Х-г согтуу ирэхээр нь салсан байж яах гэж манайд ирж байгаа юм бэ гэхэд чамаас салж чадахгүй би чамд хайртай алвал ал гээд орилоод байсан..дургүй хүрээд алгадаад газар унаган нуруу хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн…надаас айгаад хамаг хувцсаа тайлаад шидсэн… би ухаан балартаж байсан бөгөөд нэг мэдсэн чинь чи муу ийм л байхгүй юу даа гэж хэлээд баруун гарынхаа дунд хурууг анус руу нь хийгээд авах шиг болсон” гэжээ. Харин хохирогч “Батпүрэв намайг зодож байхдаа бүх хувцсыг урж тасдаад гичий янхан гэх мэтээр харааж байсан. Би дахин нэг хэсэг ухаангүй болоод сэрэхэд миний шулуун гэдэс рүү гараа хийгээд татах шиг болсон чинь маш их цус гарсан, эмнэлэг цагдаа ирсэн” гэжээ. Хэрэгтэн найз хүүхнээ зэрэмдэглэчихээд бусдад хүчиндүүлчихлээ хэмээн цагдаад дуудлага өгчээ. Хүчиндүүлсэн гэх дуулдлагаар очиход гэрийн эзэн гэх залуу манай найз охиныг автобуснаас буугаад гэр рүүгээ харих замд нь 2-3 танихгүй хүн хүчиндсэн байна гэсэн хэмээн цагдаа нь шүүхэд мэдүүлжээ. Хохирогч жорлонд цус алдсан байдалтай сууж байсан агаад гэрийн эзэн залуугийн гар цус болсон гэрийн шал ор цусанд будагдсан нь сэжиг төрүүлсэн гэнэ. Удалгүй түргэн ирж үзээд бүсгүйн шулуун гэдэснээс цус алдаж байгааг цагдаа нарт хэлжээ. Ингээд хохирогчийг асуухад найз залуу нь шулуун гэдэс руу гараа хийсэн гэж үнэнийг хэлсэн гэнэ. Хохирогчийн шулуун гэдэс умай хүртлээ урагдаж маш их цус алдсан байжээ. Мөрдөн байцаалтаар хэрэгтэн нь 2008 онд дамжин байхдаа бэлэг эрхтэндээ вазалин ахуулсан, догшин түрэмгий зантай найз хүүхнээ байнга зоддог, хэвийн байдлаар бус шулуун гэдсэнд хийж энгэр зөрүүлэе гэж шахдаг байсан нь тогтоогджээ. Гайхалтай нь хохирогч бүсгүй шүүхээс найз залууд нь хөнгөн ял онож өгөхийг хүсжээ. Тэрээр өөрөө согтолттой очиж уурлуулсан, манай хүн уурлахаараа биеэ барьж чадахгүй болчихдог юм, одоо миний биеийн байдал сайн байгаа, би нэг сартай жирэмсэн тул бидний цаашдын амьдралыг бодож хөнгөн шийдэж өгөхийг гуйжээ.
НУУЦ.мн
