Транс банкны Д.Энхтайвангийн байшингийн шилэн хаалгыг хага чулуудаж эсэргүүцлээ илэрхийлжээ
Нийтэлсэн: 2015-11-20 03:37:12
Гэхдээ энэ удаад банк булаалдсан өрсөлдөгч нь зураач банкирд халдаагүй байна. Харин түүний хууль бус барилгын ажлаас болж хохирсон Баянгол дүүргийн 3-р хорооны 12-р байрны оршин суугчдыг “төлөөлж” 51 настай ахмад төмөр замчин Л.Д нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 5 тоот хаягт байршилтай Тээвэр хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй, Д.Энхтайваны өмчлөлийн хувийн орон сууцны зориулалттай байрны шилэн хаалгыг “оршин суугчдын эрх ашгийг зөрчлөө” хэмээх шалтгаанаар чулуугаар цохиж хагалж иргэний эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон төмөр замчин “2015 оны 6-р сараас эхлээд байрны гадагшаа гардаг гарцыг таглаад хашаа барьж, чингэлэг тавьсан байсан. Уг гарцаар бид нар 25 жил орчим орж гарч амьдарч ирсэн. Өмнө нь энэ асуудлаар манай байрныхан сар сар гаруй хугацаанд тэмцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, газрын алба, цагдаагийн хэлтэст гаргахад тухайн үед нь түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож аргалаад дараа нь дахиад л барилга барьсаар байсан…бид нар уг газрын эзэн Энхтайвантай хүртэл уулзаж байсан. Гэсэн ч банкны эзэнг дийлээгүй барилга баригдсан…бид нар сэтгэл санаагаараа маш их хохирсон. Хамгийн сүүлд нь Энхтайван бид нарыг олон нийтийн телевизээр доромжилсонд бухимдал дээд цэгтээ хүрсэн. Тэр орой ирэхэд уг гарцыг дахиад хаачихсан байхаар нь би байшингийн шилийг нь хагалсан” хэмээн хуучны хүн шиг үнэнээ өчжээ. Бичлэгээс харахад шөнийн 00 цаг 12 минут 55 секундэд ... цайвар өнгийн хувцастай хар өнгийн гуталтай эрэгтэй хүн хоёр гартаа юм барьчихсан зогсож байснаа ...00 цаг 14 минут 37 секундэд барьж байсан зүйлээрээ шилэн хаалгыг 4 удаа цохиж 5 дахь удаагаа цохихдоо хоёр гартаа байсан чулуу мэт зүйлээ тэр чигт нь цохиж дотогшоо оруулж баруун хөлөөрөө 3 удаа өшиглөхөд шилэн хаалганы шил нь бутарч газарт унаж байгаа нь харагджээ. Харин оршин суугчдын эсэргүүцлийн үл хайхран хохироож хувийн барилгаа бариулсан Д.Энхтайван нь манай Тээвэр хөгжилийн банкны гадна талын шилэн хаалгыг үл таних эрэгтэй чулуугаар хагалж гэмтээж байгаа нь камерт бичигдсэн байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай банк урьд өмнө нь гадна талаараа төмөр хашаатай байсан. Уг хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулж төмөр хашаа барихад хойд талын 12-р байрны оршин суугчид эвдэж сүйтгэсэн. Энэ талаар цагдаад гомдол гаргаж шалгуулж байхад дахиад банкны гадна талын хаалганы шилийг хагалсан. ...Тээвэр хөгжлийн банк нь миний хувийн банк, мөн энэ обьект миний хувийн өмч. Би хувийнхаа өмчид урлан бүтээлийн зориулалтаар ашиглаж байгаа. ... Мөн хохирлоо барагдуулж авмаар байна” гэж томорчээ.
НУУЦ.мн
