АН-ын баяраар “Баруун Морин Уул” ТББ-ынхан маргалдаж нэгнийгээ гэмтээжээ
Нийтэлсэн: 2015-11-20 02:41:06
АН-ыхны дотоод зөрчил маргаан зодоон нүдээн савнаасаа халин шүүх цагдаад хүрдэг болжээ. Жил бүрийн 4-р сарын 7-нд АН-ын баяр болж гишүүд нь өргөн уултаар тэмдэглэдэг. Энэ үеэр Хан-Уул дүүргийн АН-ын хоёр хашир “хандгай” муудалцаж нэгнийгээ гэмтээжээ. Тэд “Баруун Морин Уул” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Ариунболд, С.Наранбаатар нар гэнэ. Эхлээд баяраа тэмдэглэн нэлээд хэдэн шил юмны цаана гарсаны дараа нь ТББ-ынхаа ажлаас болж үг зөрж эхэлжээ. Ингээд тар түр гэхэд намын ахмад гишүүн С.Наранбаатарын хөлийн шагайн дотор талын түгжээ жижиг савх яс нь салж унаад дундуураа хуваагдсан байсныг бүр авхуулах зэргээр эмчилгээ хийлгэсэн гэнэ. Нийтдээ хагалгаа хийлгэхэд 400 мянга, таяг авахад 35 мянга зэргээр нийтдээ хагас сая илүү төгрөг зарцуулсан ч нэг намын нөхөр гээд хохирлын мөнгөө нэхэмжлэхгүй гэжээ. “Би тухайн үед Ариунболдыг уучлалт гуйчих гэж байсан… уучлаарай гээд ирсэн бол өдий насандаа энд шүүхийн танхимд зогсож байхгүй” хэмээн харамсах учирлах хоёрыг хослуулжээ. Тэдний байгуулсан “Баруун Морин Уул” ТББ нь тохжилтын ажил хийхээр зарлаад шав тавих ёслол хийхээр нийтэд зарласан байжээ. “АПУ” компаниас хандив хүсжээ. Гэсэн чзуучлагж байсан хүн болно бүтнэ гэсэн амлалтандаа хүрсэнгүй. Ингээд энэ удаадаа хойшлуулъя гэтэл Ариунболд одоо нэгэнт зарласан ямар нэг аргаар хийнэ гэхээр нь Наранбаатар мөнгө төгрөггүй юм чинь юугаараа хийдэг юм хойшлуулъя гэтэл “чи битгий ийм новшийн зан гаргаж бай, чи ерөөсөө ингэж урвагч зан гаргалаа” гээд босч ирээд баруун хөлний шагайнд өшиглөжээ. Хохирогч хойшоо унаад харин Ариунболд хойд талын өрөө рүүгээ оржээ. Дуудахад гарч ирсэнгүйд эхнэрээ дуудаж байж эмчийн туслалцаа авсан гэжээ.
NUUTS.mn
