Нууц мэдээллийн уурхай

“Сэтгэшгүй” эмнэлгийн С.Хүрэлбаатар талийгаач өвчтнөө доромжилсон нь тогтоогджээ

Нийтэлсэн: 2015-11-20 01:20:23

Өнгөрсөн хавар энэ эмнэлэгт нэгэн өвчтөн нас барж тухайн үедээ шуугиан дэгдээж байсан. Талийгаачийн ар гэрийнхэн эдгээнэ, эмчилнэ гэж авсан С. Хүрэлбаатар нь бурхан болоочийн талаар ар гэрийнхэнд нь “…Үнэхээр тэгж хүчилтөрөгч дутаад байсан юм бол ууланд нь аваачаад хаячихгүй яасан юм…” гэж хэлсэн. Үүнийг нь бидний нас барсан эхийг доромжиллоо С. Хүрэлбаатард “бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон” гэж үндэслэлээр хэрг үүсгэн шалгасныг шүүх саяхан хэлэлцсэн.  “Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч нь доромжилсон үг хэллэг хэлээгүй гэж мэлзсэн. Яриа авахаар ирсэн сэтгүүлч эвгүй асуулт асуугаад хариулж дуусаагүй байхад гараад явсан гэжээ. Тэрээр “..талийгаачийг үзээд би ар гэрийнхэнд нь хоёр хоногийн дотор хөл дээр нь босгож өгье гэж хэлсэн нь үнэн, хоёрдахь хоног дээрээ өндийж суудагаад гуравдахь  хоногоосоо өөрөө бие засдаг болсон, харин ес дэх хоногоос  биеийн байдал нь муудсан…бүх арга хэмжээг авсан ч нас барсан.. ингээд цагдаа ирээд ар гэртэй нь маргаан болсон телевиз ирсэн, би  эмчилгээний зардал 550 мянгыг нь буцааж өгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа дахин ярилцъя гэсэн… дүгнэлтээр талийгаач зүрхний хурц дутагдал, зүрх томролт, нойр булчирхайн үхжилт гэсэн онош тавигдсан байсан. Энэ өвчин хүчилтөрөгчөөс ямар ч хамааралгүй…манай эмнэлгийн  нэг өвчтөнд ноогдох метр квадрат нь хүрэлцээтэй, ууланд аваачиж хаях гэсэн өгүүлбэр бол хогийг ууланд хаядаггүй, харин хүнийг эмчилгээний журмаар ууланд аваачиж хаядаг ёсон монголчуудад байдаг. Тухайлбал хурандаа Жамсран гэдэг хүн ууланд хаягдаад сэтгэл зүйгээрээ эрүүл болохын тулд олон ургамал түүж идэн амьдарсан байдаг” гэжээ. Харин ар гэрийнхэн нь “хоёрдахь хоногтоо босоогүй…өдөр ирэх тутам дордсон, зүрх нь болохгүй байх шиг байна гэсэн…бид зүрхний эмч, аппараттай нь дуудаж ирүүлээд үзүүлэхэд  хөгшин хүн учраас агааргүй, зүү төөнүүр хийлгээд цонхоо онгойлгохгүй байгаа болохоор хүчилтөрөгч дутагдаад байна, тархины цусан хангамж сайжруулах тариа хийе гэтэл  тийм тариа байхгүй гэсэн…бие нь  улам муудаад байхад эмч, сувилагч нар нь ээжийг хаяж явчихаад бид нарыг тоохгүй байсан…сувилагч дуудаад ирэхгүй болохоор нь болохоо байлаа гэж уурлаж байж ирүүлсэн.. судсаар нь зөндөө тариа хийсэн…биднийг хөөж гаргасан, буцаад орсон чинь ээжийн хамар дээр нь дарчихсан байсан, тэгээд нэг  амьсгал аваад нас барчихсан… С.Хүрэлбаатар эмч пүүлс нь цохилоод байна, надад боломж олго, би амилуулж чадах юм шиг байна гээд үхсэн хүний судсаар дусал хийгээд та нар сайн залбир, чимээгүй бай гэсэн…энэ эмч хоёр хоногийн дотор ээжийг чинь хөл дээр нь босгож чадна гэж хэлж эмнэлэгтээ хэвтүүлчихээд одоо болохоор чадахгүй, барахгүй даваа байсан юм байна гэж хэлэх ямар шаардлага байсан юм. Манай ээжийг үхэх гэж байгаа хүн байна гээд улсын эмнэлэг авахгүй гэж хэлээгүй, энэ эмнэлгийг сайн хувийн эмнэлэг гээд зурагтаар гараад байсан болохоор хандсан... Бид нар бүгдээрээ сууж байгаад бичлэгийг нь үзсэн. Үнэхээр тэгж хүчилтөрөгч дутаад байсан юм бол ууланд нь аваачаад хаячихгүй яасан юм гэж хэлсэн… бичлэгийг нь үзээд арай ч дээ гэж бодсон. Манай аав хүртэл монгол хүн шүү дээ гээд уйлж байсан” гэжээ. С.Хүрэлбаатар би тэгж хэлсэн ч гэсэн талийгаачийн нэр усыг дурдаагүй хэмээн мэлзэж нэг үзжээ.  Гэсэн ч Хэл зохиолын хүрээлэнгийн шинжээчийн хариунд: “1.Хүчилтөрөгч тийм л их хэрэгтэй байсан юм бол тэр ууланд нь аваачаад хаячихгүй яасан юм бэ” гэсэн өгүүлбэрийг шинжээчид зориулж өгсөн ярилцлагаас тодруулахад өөрөө амьсгалж чадах жирийн хүн болгон ууланд очиж хүчилтөрөгч авдаггүй тул зайлшгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүний тухай болох нь ойлгогдож байна. 2.Өгүүлбэрийн “тийм л.... аваачаад хаячихгүй, яасан юм бэ” гэсэн хэллэгүүд нь өгүүлбэрийн өнгө аясыг өөрчилж байгаа юм. Юуг аваачиж хаядаг вэ гэхээр хүнд хэрэггүй болсон хог, новш зэргийг аваачиж хаяна. Тэгэхээр тухайн хүнийг хог, новштой зүйрлэн доромжилж, улмаар “ууланд аваачиж хаяхгүй яасан юм бэ” гэдэг нь утгыг лавшруулж, хаяж болно гэсэн санааг илтгэхийн сацуу “яасан юм бэ” гэдэг нь зандрах өнгө аясыг гаргажээ. Тийм л хэмээх чимэх үг нь “нэн их” хэрэгтэй гэсэн санааг тодруулсан байна. Эндээс үзвэл хүнийг хогтой зүйрлэн, зандрах аясаар хэлсэн тул доромж, доромжилсон утгатай” гэж гарсан тул хүнийг доромжилсон гэж шүүх үзжээ. Гэхдээ хөнгөн гэмт тхэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших