Охины төрсөн өдөрт ирсэнгүй хэмээн төрсөн эцгээ хутгалжээ
Нийтэлсэн: 2015-11-19 06:17:06
Монголд эцэг эх үр хүүхдийн элбэрэл ёс нэгэнт алдагджээ. 20 настай хүүхэн төрсөн эхээ 32 удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тэгвэл сар гаруйн өмнө урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байсан Г.М нь СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэр Тоосгоны 25-… тоотод охины төрсөн өдөрт ирсэнгүй хэмээн эцэг А.Г-ыг хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалсан гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн. Хэрэгтэн болсон явдлын тухайд “…ажлаа тараад эхнэр хүүхэд дээрээ очоод манай аав, ээж хүүхдийн төрсөн өдөрт ирээгүй гэдгийг мэдээд гэртээ ирж энэ талаар аав, ээждээ хэлсэн. Тэгэхэд бэлэг өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь би аавд танд ажил олдохгүй байгаа юм уу, яасан арчаагүй юм бэ гэж хэлсэн. Тухайн үед аавтай архи хундгалж уусан зүйл болоогүй. Аав хоол идэж байхад нь алив би хураая гэхэд аав бухимдсандаа өөрөө өөрийгөө хутгаар хатгасан. Би санаатайгаар аавыгаа хутгалаагүй” гэжээ. Эцэг нь ялтай хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн хүүгээ өмгөөлж “…хүү босож ирэн миний барьж байсан хутгыг минь булааж авах гэж оролдоод эцэсдээ миний буруутай үйлдлээс болж гэдсэндээ хутгалчихлаа, албаар хутгалсан зүйл байхгүй гэж хэлмээр байна. миний биеийн байдал хэвийн болсон болохоор хүүдээ гомдолгүй…анх орж ирээд охины минь төрсөн өдөр болж байна та нар очдоггүй юм уу гэхээр нь би мөнгө байхгүй ээж чинь ганц набор барьсан сууж байна гэж хэлсэн нь үнэн, өөр маргасан асуудал байхгүй” гэжээ. Гэсэн ч бусад гэрч нар “…дүү М согтуу ирээд аав, ээж хоёрыг хүүхдийнхээ төрсөн өдөрт очсонгүй гээд орилоод гэрийн эд зүйлийг авч шидээд байсан...аавыг хэвтэж байхад нь очоод цохиж байснаа гал тогооны шүүгээнээс саарал иштэй хутгыг аваад гэдсэнд нь нэг удаа хутгалсан. Тэгээд уйлж байгаад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлжээ.
NUUTS.mn
