“Нутаг гүйсэн“ 42 сая доллар буюу Х.Баттулга ямар тайлбар хийх бол..,
Нийтэлсэн: 2015-11-19 03:56:25

Харьд өгсөн монгол адуу буцаж гүйж ирдэг. Тэгвэл гадаад руу шилжүүлсэн 42 сая доллар Монголд буцаж ор иржээ. Учир нь мөнгө нутгаа санаагүй харин мөнгөний эзэд мөнгөө санаж үгүйлжээ. ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг “Шинэ төмөр” замын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Түүнтэй хамт “Самсунг С&Т” компанийн Ли Жон Гёлыг баривчлан саатуулж буй. Мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ч.Ганбатыг АНУ-д байгааг тогтоосон гэнэ. Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг 13 хоногийн туршид Зайсангийн хорих ангид саатуулаад батлан даалтад гаргасан ч уржигдар орой дахин хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргахад түүний нагац ах Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат чухал үүрэгтэй оролцсон байж магадгүй байна.. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас Солонгосын Самсунг компанийн дансанд 199 сая долларыг шилжүүлсэн. Энэхүү мөнгөний 70 хувийг Самсунг компани Монголын нэр бүхий таван хүний дансруу шилжүүлсэн гэдэг баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас баримттай нь дэлгэжээ. Мөн Солонгост мөнгийг угааж оруулж ирсэн нь нийт 42 сая доллар аж. Энэ мөнгө хоёр дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх нь байсан аж. Тухайлбал, энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энд бас нэгэн хүний нэр байгаа нь Ц.Энхтуяа. Баттай мэдээлэл биш ч энэ нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхны эхнэрийн овог, нэртэй нь таарч байгаа гэнэ. юм. Мөн Америк.Австрали гарсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг буцааж авчирах асуудлыг тухайн улсуудын холбогдох байгууллагад тавиад байгаа гэнэ. Одоо энэ талаар “Женко” Х.Баттулга ямар тайлбар хийх нь сонин байна. Түүний багийнхан манай дарга нар мөнгө луйвардаад дараа нь өөрийнхөө нэрээр буцааж шилжүүлж авахаар тэнэг хүмүүс биш хэмээн хамгаалаад эхэлжээ.
NUUTS.mn
