Нууц мэдээллийн уурхай

“Талх” Ч.Ганхуягийг секс цуурхал тараасан гэжээ

Нийтэлсэн: 2015-11-19 02:57:36

10 мянган талийгаачийн хэргээс болж хэл аманд өртсөн ХАХНХЯ-ныхан ахиад л шуугианы эзэд болжээ. Энэ удаагийх нь тун базаахгүй хормой хоттой холбоотой  хэрэг гэнэ. С.Эрдэнэ сайдын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг  хариуцан боловсруулж байгаа. Урьд өмнө төдийлөн анхаарал татдаггүй байсан энэ хуулийн шинэ төсөл батлагдахаасаа өмнө “од” болоод амжсан.  Хуулийн төсөл нь олны анхаарлыг татах нь төсөл боловсруулагч нарт хэрэгтэй ч энэ удаад эвгүй зүйлээр алдаршсанд яамныхан ууртай байна. Хэргийн буруутнаар “Талх” хэмээн нэрд гарсан Хасын Ч.Ганхуяг, АН-ын Л.Наранбаатар нар тодорчээ. Эхэндээ Гэр бүлийн тухай хуульд эхнэр нөхрийн ариун журмыг зөрчин гадуур явалдсан бол хорьж шийтгэх тухай тухай хуулийн заалт оржээ гэж шуугисан. Хаин МАНАН-гийн хоёр залуу улстөрч үүн дээр нь нэмэн эмэгтэй хүн гэр бүл болохдоо  цэвэр ариун биеэрээ нөхөртөө ирэх ёстой гэсэн хуулийн заалт оруулсан  байна хэмээн цахимаар жиргэсэн нь хуурай өвсөнд тавьсан гал шиг тархсан. Хэрвээ ийм заалттай хууль батлагдвал Монголд нөхөрд гарах хүүхнүүд олдохгүй болох нь мэдээж. Харин яамныхан хуульд ийм заалт байхгүй, төрийн баримт бичгийг доромжиллоо хэмээн бухимджээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь “Энэ яриаг  Хасын гэгддэг Ч.Ганхуяг, Уул уурхайн Наранбаатар нар гаргасан байна лээ. Ер нь энэ шуугианаас гадна худал цуурхал тараадаг, түүнийгээ сошиал ертөнцөөр цацдаг хүмүүсийг бичиг үсэг мэддэгүй буюу харилцааны соёлгүй хүн гэж үздэг. Би хувьдаа энэ хоёр залууг дэмжиж Монгол Улсад хувь нэмэр оруулах улс төрчид болно гэж үздэг байсан. Гэтэл ийм юмаар нийгмийг өдөөн хатгаж байгаа хүмүүс яаж улс төрч болох юм” хэмээн шүүмжилжээ. Үүнээс үзэхэд Хасын Ч.Ганхуяг нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талхны талаар мэдээлэл муутай ч харин сексийн асуудалд мэдээлэл сайтай бас мэдрэмж ханддаг гэдэг нь харагдаж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших