Нууц мэдээллийн уурхай

Баянголын орлогчийн нэрээр залилан хийсэн “Стандарт зам” компаний захирлын хэрэг…

Нийтэлсэн: 2015-11-19 02:14:04

Тендер, банкны зээл зэрэгт заавал 10 хувийг нь өгдөг, авдаг гэсэн ойлголт нийгэм даяар тархжээ. Чухам үүн дээр л сэргэлэн нөхдүүд ажиллаж 10 хувийг урьдчилан төлүүлэх нэрээр залилан хийдэг болсон. Хүмүүс ч өгөх ёстой зүйлээ өгч байна гээд мэхлүүлсээр байна. “Стандарт зам” компаний захирал Г.Ш нь Ж.Туулд Баянгол дүүргийн 3, 21, 22-р хороодын засварын ажлын тендерийг авч өгнө гэж хуурч мэхлэж нэг сая, Т.Энхболдод мөн хороодын засварын ажлын тендерийг авч өгнө хэмээн дөрвөн сая төгрөгийг авчихжээ. Дээрх хүмүүс зохих журмаар нь тендерт ороод өрсөлдөхийн оронд амар хялбар аргаар бүтээх гэж  дүүргийн Засаг даргын орлогч Энхболдын ах гэсэн үгэнд нь хууртан мөнгөө өгөөд хохирчээ. Хохирогч Ж.Туул нь “...Манай найз Туул нь Шүр гэх хүнд ажил байна гэхээр манай компани ажилгүй болчихоод хэцүү байсан тул сонирхоход Баянгол дүүргийн 3, 21, 22-р хорооны  заслын ажил гэсэн, уг хүнтэй холбогдож асуухад 40 сая төгрөгийн ажил байгаа, урьдчилгаа 10 хувийг өгвөл тэр ажлыг авч өгнө гэсэн” гэжээ. Ажил авах нь гэж баярласан захирал эмэгтэй эхний ээлжинд 1-2 саяыг өгөөд санхүүжилтээ авсаны дараа үлдэгдлээ өгөхөөр тохирчээ. Ингээд өөрийн алт мөнгө эдлэлээ ломбарданд тавиад “Стандарт зам” компаний захиралтай Их дэлгүүрийн урьд уулзан гарын үсэг зуруулаад нэг сая төгрөг өгчээ. Үүнээс хойш сар гаруй хүлээсэн ч зуучлагч нь таг болжээ. Утасдахаар хөдөө явж байна, хуралтай байна гэсээр байж. Тэгээд хэд хэдэн удаа Баянгол дүүргийн засаг даргын орлогч Энхболд миний төрсөн дүү гэж хэлж байсныг нь санажээ. Харин нөгөө нэг хохирогч Т.Энхболд  руу зуучлагч өөрөө залгасан гэнэ. “Над руу залгаад Баянгол дүүргийн 21, 22-р хороодын засварын ажил гарах гэж байна, 3 хоногийн дараа зарлагдаад ажил нь батлагдах гэж байна уг ажил нь 40 сая төгрөгийн өртөгтэй” гээд өнөөх л 10 хувиа өгвөл бүтээж өгнө гэжээ. Үүнд нь итгэсэн захирал Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанд материалаа бүрдүүлж өгөөд дараа нь зуучлагчийн дансанд дөрвөн саяыг тушаасан гэнэ. Гэтэл зуучлагч эргээд холбоо барихаа больжээ. Өөрөө хөөцөлдөж байж олж уулзахаар янз бүрийн шалтаг тоочсоор уджээ. Сүүлдээ аргаад бараад байснаа мөн л Баянгол дүүргийн засаг даргын орлогч Энхболдыг танина, мөнгөө түүнд өгсөн гэж ярьж байсныг нь санаад дүүргийн ЗДТГ луу явжээ. Хамгийн гайхалтай нь Засаг даргын орлогчийн үүдэнд нөгөө нэг хохирогч Туултайгаа халз тааралдсан гэнэ. Нэг хүнд мөнгө өгөөд алдсанаа мэдэлцсэн хоёр шууд орлогчийн өрөөнд оржээ. Орлогч дарга надад тийм ах байхгүй, тийм нэртэй хүн ч танихгүй гэснээр хоюулаа цагдаад хандан энэ хэрэг дэгджээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших