Оросын оюутан, цэргүүд бөөнөөрөө Исламын улсын эгнээнд орж байна
Исламын улсын цохилтын дараагийн бай нь Москва гэдэг нь тодорхой болсон. Сирийг зад бөмбөгдөж байгаа Орос нь гадна талдаа баатар хүчирхэг мэт харагдаж байгаа ч дотроо маш сул хэврэг байна. Исламын улсын бараг таван мянга гаруй ухуулагч агентууд Орос даяар тархаж оюутан залуус төдийгүй цэргийн албан хаагчдыг нь хүртэл өөрийн талд элсүүлэх татах тал дээр маш амжилттай ажиллаж байна. Дээрхи ажиллагаанаас хамгийн сүүлд л гэхэд Башкирд Рушан Асылбаев гэдэг хугацаат цэргийн албан хаагч бүр цэргийн хуарандаа лалын суртал ухуулга явуулан 20 гаруй мусульман шажинт цэргийг өөртөө татсан нь тогтоогджээ. Он гарсанаас хойш зөвхөн Башкирд л гэхэд ИУ-ын талд суртал ухуулага хийсэн, элсүүлэх гэж оролдсон 30 гаруй тохиолдол гарчээ. Оросд ажиллдаг лалын нууц агентуудын ажиллагаанаас хамгийн амжилттай бас дуулиантай нь алдарт Москвагийн Их сургуулийн оюутан, үнэн алдартны шажинт Варвара Караулова гэдэг 19 настай бүсгүйг нэгэн агент нь өөртөө дурлуулан бүр Сири луу дагуулж зугтаасан хэрэг юм. Орос бүсгүйг дурлалт залуугийн хамт Стамбулаар дамжин Сири лүү нэвтрэх гэж байхад нь Туркийн цагдаа нар хил орчмоос саатуулан Москва руу буцаасан. Туркын цагдаагийн газрын мэдээллээр он гарснаас хойш доорхи Оросын иргэд хил даван ИС-ынхантай нэгдэх гэж байгаад баригджээ :
Муслим Акмаев, 1983 года рождения;
Даурокус Шарипов, 1995 года рождения;
Магомед Гарасултаев, 1992 года рождения;
Нафиса Ходжаева, 1982 года рождения;
Умар У., 2010 года рождения;
Алсу Акметжина, 1983 года рождения;
Мансур В., 2012 года рождения;
Варвара Караулова, 1995 года рождения;
Регина Велиметова, 1991 года рождения;
Дауд В., 2010 года рождения;
Аиша Маммадова, 1991 года рождения;
Хатиджа А., 2014 года рождения;
Мурад А., 2007 года рождения;
Зейнаб А., 2010 года рождения;
НУУЦ.мн