Дорнодын Засаг дарга ИТХ-ын даргатайгаа зодолдсон уу..?
Энэ аймагт засаглалын хямрал жинхэнэ утгаараа нүүрлээд байна. Өчигдөр ИТХ дэх МАН-ын бүлэг намаасаа сонгогдсон Хурлын даргаа огцруулж эргүүлэн татах асуудлыг ахин оруулсанаас бөөн хэрэг манджээ. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарын эсрэг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ дахь МАн-ын бүлгийн дарга Ш.Мөнгөнтөр, Хэрлэн сумын Засаг дарга алдарт Уулаа хэмээх П.Мөнхтөр нар нэгдсэн. Намын нөхөддөө шахуулсан Хурлын даргыг Ардын намын Удирдах зөвлөл нь нэгэнтээ хамгаалж үлдээсэн бол одоо бараг зөнд нь хаясан бололтой. Гэхдээ тэрээр өөрийг унагах гэсэн намын нөхөдтөйгээ “шархадсан бодон” шиг үзэлцэж байгаа гэнэ. Багаасаа бөхөөр хичээллэж байсны хувьд бие султай намын дарга дэд дарга нарынхаа дэргэд “баавгай” гэгддэг. Өчигдөрийн ИТХ-д болсон үймээний дараа орой нь ардын намынхан цуглаж энэ үеэр аймгийн дарга нь Хурлын даргатайгаа зодолдсон тухай шуугиан аймаг даяар таржээ. Ямартай ч тэр үеэр бөөн бужигнаан болж цагдаа дуудсан нь үнэний хувьтай гэнэ. Хэрвээ аймгийн хоёр дарга нударга зөрүүлсэн бол багаасаа барилдаж явсан гэдгээрээ Зоригоо дийлсэн байх магадлалтай хэмээн нутгийнхан нь шивэр аир хийж байна.
NUUTS.mn