Нөхөртэй нь явалдсан хүүхний машиных нь 4 дугуйг цоо хатгажээ
Нийтэлсэн: 2015-11-18 03:34:08
“Дуудлага” гоо сайханы газарт ажилтай А.Б гэдэг бүсгүй Жаргалантын аманд Юмжирдулам гэдэг эмэгтэйг нөхөртөйгээ хардсаны улмаас унаж явсан ”Соната-5” маркийн автомашины дөрвөн дугуйг хутгаар хатгаж зүүн талын толь, салхины шил зэргийг хутгаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн хэрэг үйлджээ. Гэтэл тэр машин нь нөхрийг уруу татсан хүүхнийх бус харин Цэдэнсодном гэдэг хүний эзэмшлийнх байж таарчээ. Тэрээр цагдаад дуудагдан ирээд хөөрхий машинаа хартал дөрвөн дугуй нь хагарчихсан, зүүн талын толь нь хагарсан, урд талын шилний зүүн доод буланд толины харалдаа хэсэгт цууралт өгч хагарсан мөн машины бүрээс тэр чигтээ цус болчихсон аймшигтай бас өрөвдөлтэй байдалд байсан гэнэ. Хоёр хүүхний зодоонд сүйдсэн машиндаа дөрвөн дугуйг 280 мянга, хагарсан зүүн талын толийг шинээр авахад 65 мянга урд талын шил 140 мянга, машины бүрээсийг 45 мянга гэх зэргээр нийтдээ хагас сая төгрөгөөр “шатжээ”. Машины бүрээс цус болсон гэхээр хүүхнүүдийн хутгатай тулаан нэлээд ширүүн болсоныг харуулж байна. А.Б нь “…Юмжирдулам нь манай нөхөртэй дотно харьцаа үүсгэсэн, нөхөр рүү утсаар ярьдаг, мөн намайг зайгаа тавиад, зайлаад өг гээд байхаар нь уур хүрээд...машиных нь 4 дугуй, зүүн талын толь, салхины шил зэргийг эвдэж, гэмтээсэн” гэж хэргээ хүлээжээ. Харилцан зодоонд хоюулаа гэмтсэн ч хоюуланг нь анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойд зориулан гаргасан Өршөөлийн хуулиар өршөөжээ.
НУУЦ.мн
