Б.Батзаяаг дахин хорихоор болжээ
Нийтэлсэн: 2015-11-18 02:53:10
ЗТЯ-ны ТНБД , “Монгол төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргасан. Үүнд олон нийт гайхширч зарим нь цаад эзнийх нь чадалтайг гайхсан. Тэгвэл экс ТНБД-ыг батлан даалтад гаргасныг хэргийг нь шалгаж буй прокурор эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан байна. Өнөө өглөө прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж Б.Батзаяаг дахин хорих шийдвэр гаргасан байна. Өдгөө эрүүл мэндийн гэсэн ганцхан шалтгаанаар л батлан даалтад гарах боломж үлджээ. Гэтэл тэрээр тамирчин бие хамгаалагч тул төмөр шиг биетэй гэнэ.
NUUTS.mn
