Байгаль хамгаалагч залуугийн үхэл Тосон бумбатын уултай холбоотой юу ..?
Нийтэлсэн: 2015-11-18 02:42:58
Өмнөговь аймгийн нутагт орших Тосон бумбатын уул нь уул уурхайхны овоо хараанд оржээ. Ирвэс аргал янгир зэрэг ховор ан амьтадтай нутагт халдая гэхээр тусгай хамгаалалттай тул яаж ч чаддаггүй. Гэтэл саяхан энэ уулын байгаль хамгаалагч залуугийн цогцос Хөвсгөл нуураас олдсон. Ажил нь Өмнөговьд атал хаа холын Хөвсгөлд нас барсан байдалтай олдсон нь ихээхэн эргэлзээ хардалга дагуулж байна. Өдгөө түүнийг гадны нөлөөгүй насб арсан гэж мэдээлж байна. Гэсэн ч түүний үхлийг ашигт малтмалаар баялаг Тосон бумбатын хавийн газартай холбож үзэх хардлага гарчээ. Тэр хавийн газрыг ухаж эхлэхийн тулд эхлээд тусгай хамгаалалтаас гаргах хэрэгтэй нь мэдээж. Байгаль хамгаалагчид хамгийн түрүүнд эзгүй хээр уул уурхайнхантай нүүр тулгардаг. Тиймээс ч ирвэсээ хамгаалж байсан талийгаач залуугийн хувьд янз бүрийн сонирхолуудтай нүүр тулж байсан байх магадлалтай гэнэ. Иймд энэ хэргийг гадны нөлөөгүй гээд орхихгүй байхыг байгаль хамгаалагчид шаардаж байна.
NUUTS.mn
