Э.Золжаргал захирал чанаргүй дээвэр хийлгүүлснээс ажилтан нь амиа алджээ
Нийтэлсэн: 2015-11-18 01:54:22
Төрийн албан хаагчдын хууль зөрчсөн явдал хэрээс хэтэрсэн. Гэхдээ ёс зүйгүй, хүнлэг бус, хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүмүүсээс хууль ёс мөрдөхийг нэхэх нь илүүц биз. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Дархан-Уул аймаг дахь төвийн захирал Э.Золжаргал нь зохих журмын дагуу тендер зарлалгүйгээр хувь хүнээр байгууллагийнхаа дээврийг янзлуулжээ. Дээврийн ажлыг П.Батдорж гэдэг хүнээр хийлгүүлж “Нугат нуур” гэдэг компаний нэрээр мөнгийг нь шилжүүлсэн гэнэ. Өдгөө хүний амь эрсэдсэн хэрэгт өөрийгөө огтхон ч ч буруугүй, дээвэр хийсэн хүмүүс л буруутай гэдэг захирал хатагтай засварын ажлыг гүйцэтгэх зураг хийлгэх. дээврийг барилгын угсралт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх, завсарын ажлыг хийж гүйцэтгэх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохих дүгнэлт гаргуулах зэрэг хуулиар хийж гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй байсан нь тогтоогджээ. Э.Золжаргалын утсаар холбогдож тохирсон гэх П.Батдорж нь 29 жил ажиллахдаа 80 гаруй байшингын дээврийн ажил хийсэн, үүнээс сүүлийн 10 жил нь дээврээр дагнасан мундаг мэргэжилтэн гэнэ. Гэсэн ч тэр дээвэр нь хаврын салхиар хууларч хөндийрэн дарга нарынхаа шахалтаар дээврийг даруулах гэж гарсан жижүүр нь салхинд шидэгдэн амиа алджээ. Талийгаач нь төвийн ганц эрэгтэй ажилтан нь байжээ. Болсон явдлын тухай ар гэрийнхэн нь “…утас нь хоёр удаа дуугарсан эхний удаа зүгээр ярьсан дараагийн удаа цаад хүн нь ууртай зандрангуй яриад утасны цаанаас загнаж байсан. Дүүгээсээ юун хүн яриад байгаа юм бэ гэж асуухад .ажлын Гэрэлт-Зам ярьж байна. Дарга ажил дээр ир дээвэр нурж унах гээд байна гэж байна, дээвэр янзлахгүй бол болохгүй нь гэж хэлээд гарсан..” гэжээ. Тухайн үед аймагт маш хучтэй шуурч бүр онцгой байдал зарлаад байжээ. Хүчтэй салхиар төвийн дээвэр нь хөндийрээд хуулрах шахан дэвэлзэж байж. Ийм аюултай үед байшингийн дээвэр дээр гарах нь битгий хэл гудамжинд явах ч аюултай байсан гэнэ. Эхлээд нягтлан нь дээврийн цемент чулуугаар нэг талыг ч гэсэн дар гэж үүрэгдэхэд талийгаач жижүүр болохгүй хүний толгой дээр унах аюултай гэж болиулжээ. Ингээд троос авчиран даруулж бэхлэхээр болж талийгаачийг ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр ганцааранг нь дээшээ гаргажээ. Даргын нөхөр бас ирсэн ч тэрээр хамт дээшээ гарсангүй. Удалгүй доороос дуудахад хариу хэлсэнгүй таг болж. Гэтэл хажуугийн байрны дөрвөн давхраас нэг хүн салхинд шидэгдээд замын цаана уначихлаа гэж хашгирчээ. Очиход нас барсан байжээ. Ийнхүү энэ төвд ямар хүн чанаргүй хүмүүс ажилладаг болохыг баталсан хэргүүд цуварчээ. Талийгаачийн эгч П.Сувдаа нь ” …та нар яагаад манай дүүг унагаад алчихваа гэхэд Б.Гэрэлтзам над руу хандаж гаргахгүй яах юм бэ, дарга талийгаачийг дээш гаргаж, дээврийн төмөр бэхлүүл гэж хэлсэн гээд уурласан” гэж баталсан. Гэтэл нятлан хүүхэн мөрдөн байцаалтанд “... хэн ч талийгаачийг байшингийн дээвэр дээр гар гэж хэлээгүй, талийгаач өөрөө дээвэр рүү гарсан. ..” хэмээн мэдүүлжээ. Даргын нөхөр мөн л “…дээвэр хуулраад ойролцоо замаар явж байгаа хүн машин тэргэнд аюул учрах боловуу гэсэндээ өөрсдийн сайн дурын үндсэн дээр янзалж байсан юм” гэжээ. Р.Сугарням гэдэг ажилтан талийгаачид дээшээ гар гэсэн үүрэг өгөөгүй хэмээн баталжээ. Захирал хатагтай бас л дээврийг даруул, дээшээ гар гэсэн үүрэг өгөөгүй гэж эсэргүүцсэн. Хэрвээ зохих журмын дагуу зураг төсөл гаргаад мэргэжлийн байгууллагаар дээврээ хийлгэсэн бол салхид хууларч осол гарч улмаар хүний амь эрсдэхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх сэтгэл хүн чанар Э.Золжаргалд алга. Тэгээд ч төвийнхөн нэг муу жижүүр харуул гэсэн байдлаар хандсан хэмээн ар гэрийнхэн нь гомдолтой байгаа гэнэ. Талийгаачийн оршуулгийг ах дүү нар нь л хийжээ. Мөн талийгаачийн нэг эгч нь тус төвд үйлчлэгчээр ажиллаж байсныг нь хэрэг явдлын дараа тун эвгүй харьцан ажлаас нь халжээ.
NUUTS.mn
