Нууц мэдээллийн уурхай

6 жилийн өмнөх гааль хил, хилийн тагнуулынхан холбогдсон 12 тонн самрын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн: 2015-11-18 01:50:55

2009 оны 10-р сард Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод 12 тонн буюу тухайн үеийн ханшаар 58.4 сая төгрөгийн үнэ бүхий самрыг  “46-44 УБС”  улсын дугаартай автомашинд тээвэрлэн Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсан.Энэ хэрэгт самрын наймаа хийдэг гэх  Батсайхан, жолооч Б.Мягмарсүрэн, Ё. Довчинсүрэн болон тухйн үед Тагнуулын Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Хилийн 7-р отрядын тасгийн даргаар ажиллаж байсан О.Цогтбаатар, Шивээхүрэн хилийн боомтын Гаалийн хорооны ахлах байцаагч Ч.Болд, Хилийн 0151-р ангид ротын дарга Ц.Ган-Эрдэнэ нар хологдсон. Зургаан жилийн өмнөх энэ хэрэг удтал шийдэгдэхгүй явсны эцэст шүүх хэлэлцээд эгсэхгүй болгожээ. Энэ хэрэг тухайн үед шуугиан тарьж байсан. Хэрэгт холбогдсон гааль, хил хилийн тагнуулын ажилтнууд бүгд өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр ирсэн. О.Цогтбаатар нь гаалийн ахлах байцаагчтхай нэг сургуулийн анд бол Ч.Болд нь “Б-тэй  холбоотой мянга гаруй арьсны хэргийг илрүүлсэн тэрнээс л болсон байх” гэжээ. Дэд хурандаа ч хилийн тагнуулын ажилтан Б намайг гүтгэж байна гэж мэдүүлжээ.  Харин О.Б нь :...:Тухайн үед намайг ажлаа хийж байхад 11-12 цагийн орчим байх хилийн боомтын орчим цагаан өнгийн бүхээгтэй авто машин хяналтын ямакд орохгүйгээр шууд гаалийн хяналтын талбайд очоод зогссон. Тэр машины талаар би тухайн өдөр боомт дээр ажиллаж байсан дэслэгч Ган-Эрдэнээс асуухад энэ самартай машин байна гэж хэлсэн…би Ган-Эрдэнэд наад машинаа зогсоо гэсэн ...энэ үед гаалийн ахлах байцаагч Болд болон шалгагч офицер дэслэгч Ган-Эрдэнэ нар гаалийн хорооны 1-р давхард уулзаж харагдсан… Ингээд би журам сахиулаад хил хооронд зогсож байтал нөгөө самартай тэрэг хилийн хашаанаас гараад БНХАУ-ын хилийн зүг рүү явж байхыг нь харсан… гарах хаалганы зүг хартал дэд хурандаа Цогтбаатар жагсаал хувцастай гаалийн хорооны зүг рүү алхаад явж байсан. Би  дэд ахлагч Мөнхсугираас ямар машиныг чи гаргачихаваа гэж асуухад Мөнхсугир Цогтбаатар дэд хурандаа намайг гарга гэж хэлж загнаад гаргуулчихлаа гэсэн… дэслэгч Ган-Эрдэнээс яагаад саатуулсан машин явуулсан бэ  гэхэд чи өөрөө харсан биз дээ би саатуулсан Цогтбаатар дэд хурандаа гаргачихлаа шүү дээ гэж байсан. Ингээд би дэд хурандаагийн ажлын өрөөнд ороход Цогтбаатар ганцаараа байсан жаахан халамцуу байсан. Тэрээр чи намайг онгирлоо аархалаа гэж бодож болно гэхдээ энэ зүйл үндэсний аюулгүй байдал эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулчихаар зүйл бишээ, чи тагнуулын ажилтан хүн байж жаахан бодолтой бай гэж хэлэхээр нь би машинд юу байсан талаар асуухад  Цогтбаатар 13 тонн самар гэж хэлсэн… Цогтбаатар дэд хурандаа анхнаасаа үгсэн тохиролцож хил давуулсан гэж үзэж байна. Болд Ган-Эрдэнэ энэ самрын талаар мэдэж байсан. Ер нь манай боомтоор эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдэл маш их даамжирсан, энэ хууль бус үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас ахлах байцаагч Болд, эрсдэл хариуцсан байцаагч Ц.Баярсайхан, Хилийн цэргээс дэслэгч Ган-Эрдэнэ мэт хүмүүс ийм үйлдлийг удаа дараа нарийн зохион байгуулалттайгаар гаргадаг байсан гэж хэлмээр байна” гэжээ. Самар гаргасан Г.Батсайханд Баатар гэх монгол нэртэй Цай Юн Лай гэдэг хятад иргэн самар авах гэсэн юм. Ууганцэцэгт итгэхгүй байгаа болохоор намайг хүргээд өгөөч гэж гуйсан гэжээ  “Номин гал” компаний ерөнхий захирал эмэгтэйн  дор Энхбат, Эрдэнээ нарын залуус ажилладаг байжээ. Цай Юн Лайны дүү Цай Юн Лай буюу Баяраатай захирал эмэгтэй нь гэр бүл болсон байж. Гэтэл хятад эрийн  барааг гаргаж өгдөг байсан Эрдэнээ нь эхнэрийг нь салгаад суусан тул тэр хоёр тангараг тасарчээ. Баяраа ч нутаг буцсан агаад харин Эрдэнийг урагшаа гарвал ална хэмээн заналхийлсэн гэж монгол эмэгтэй баталжээ. Ингээд Баатар Баяраа гэх монгол нэртэй ах дүү хятадын самрыг гаргаж өгөх итгэлтэй хүн нь Батсайхан болж таарчээ..”Номин гал ” компаний гүйцэтгэх  захирлаар ажилладаг Д.Энхбат нь Замын-Үүдээс цагдаад хураалгасан 10 тонн самрыг 28 сая төгрөгөөр худалдаж авсан гэжээ/үргэлжлэл бий/.
 
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших