Нууц мэдээллийн уурхай

Бэлгийн боолчлолд 4 жилийг өнгөрүүлэхдээ 43 мянган удаа хүчирхийлүүлжээ

Нийтэлсэн: 2015-11-17 07:24:52

12 настайдаа хүний наймаачидад хулгайлагдсан мексик охин Карла Ясинто бэлгийн боолчлолд өнгөрүүлсэн дөрвөн жилийхээ  тухай улсынхаа төв телевизд яриа өгчээ.  Ядуу гэр бүлд төрсөн тул багаасаа өлсгөлөн ялгварлал доромжлолтой нүүр тулсан гэнэ. 2004 онд тэрээр өөрийгөө машин зардаг сүлжээ дэлгүүрт ажилладаг гэж танилцуулсан 22 настай залуутай танилцжээ. Тарчиг амьдралтай охин гоё бэлэг уран үгэнд нь амархан татагджээ. Нэгэн удаа найз залуу нь үнэтэй тансаг машин унаж ирэн богино хугацаагаар хамт аялахыг санал болгоход охин бодож санах юмгүй шууд зөвшөөрчээ. Ингээд тэд Тенансинго хот руу явсан нь Мексикийн бие үнэлэгчдийг гадагшаа гаргадаг том төв байсныг Карла дараа нь мэджээ. Хотод очоод хэсэг хугацааны дараа бүсгүйд бие үнэлэхийг хүчээр тулгаж 12 настай охинд яаж ажиллах талаар сургажээ. Дараа шуудхан л нэг хотын янхны газраас нөгөө рүү нь явуулж “ажиллуулж” эхэлжээ. Заримдаа бүр гудамжинд хүртэл зогсдог байсан гэнэ. Тэрээр өдөр бүр өглөөний 10 цагаас шөнийн 02 цаг хүртэл ажилладагбайжээ. Түүнтэй хамт голдуу үе тэнгийн охид нь байсан гэнэ. Карлаг 13-тай байхад нь янхны газрыг нь цагдаагийнхан илрүүлжээ. Одоо л аврагдах нь гэтэл цагдаа нар шал өөр зорилгоор ирсэн байжээ. Бүх охидыг нэг өрөөнд хийж түгжээд харин үйлчлүүлэгч эрчүүдийнх нь зургийг авч гэр бүл рүү явуулна, цахимаар цацна хэмээн сүрдүүлж мөнгө аваад алга болсон гэнэ. Карла хулгайлагдсанаасаа хойш гурван жилийн дараа буюу 15-тайдаа эзнийхээ хүүхдийг төрүүлсэн ч хүүхдийг нь тэр дор нь булаан авчээ. Тэрээр 2008 онд цагдаагийн тусгай ажиллагааны үеэр арай гэж суллагдсан гэнэ. Дөрвөн жилийн турш түүнийг өдөр бүр 30 хүнд хүчээр өгч байсан нь нийтдээ 43 мянган удаа хүчирхийлүүлсэн гэсэн тооцоо гарчээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших