Нууц мэдээллийн уурхай

4 настай охин хүчирхийлсэн А.Балт Орос руу зугтаах гэж байгаад баригджээ

Нийтэлсэн: 2015-11-17 06:10:35

Өнгөрсөн оны хавар Увс аймгийн Өмнөговь сумын 2-р багийн нутаг “Шар цэхээ” гэх газарт оршин 3 нас 6 сартай охиныг хүчирхийлсэн бусармаг хэрэг гарсан. Энэ бузар хэргийг Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай А.Балт гэгч үйлдсэн.  Гайхалтай нь охины эцэг нь бузар хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнө хүчиндэгчтэй архи хувааж уугаад сууж байжээ.  Тэрээр энэ тухайгаа “…намайг Цэрэнцогзолынд очиход тэдний гэрт Балт сууж байсан, би архины хордлогонд орж байх шиг байна. Чи яваад 2 шил архи аваад ир гээд 10 мянган төгрөг өгөхөөр нь Батсайханы хамт Телехан гэдэг айлд очиж гурван шил архи авчираад бид дөрөв хувааж уусан...Ээж бид хоёрыг явах үед буюу 2015 оны 3-р сарын 3-ны өдөр манай гэрт эхнэр хүү бас охин үлдсэн…намайг сумын төвд байхад эхнэр утсаар залгаж, “охиныг Балт хүчиндсэн байна. Маш их цус гарч байна. Эмч, цагдаа дууд” гэж хэлсэн. Утсаар ярьж байх үедээй эхнэр уйлж байсан. Бас цаана нь Балтын дуу гарч наадах чинь солиороод худал хэлж байгаа юм гэж орилж байгаа нь надад сонсогдсон. ... “ гэжээ. Харин хэрэгтэн “ охиныг нааш ир хэмээн өвөр дээрээ суулгасан гэж мэдүүлжээ. Өвөр дээрээ суулгахад нойт оргисонд өмд руу нь гараа хийж үзтэл норсон байжээ. Дараагийн удаа гараа хийхэд хүүхэд цочоод урагшаа зүтгэсэн  агаад “би архины шоконд орсон байсан учир гар салганаж чичрээд охиныг барьж авах гэтэл дунд хуруу орсон байсан” гэж  өчжээ. Охины салтаанаас цус гарахад “баларсан юм боллоо” гээд аягатай усаар угаажээ. Энэ үед гадаа ээжийнх нь дуу гарсан гэнэ. Цус болсон өмдтэй охиноо ээж нь хараад шууд  хүүхэд хүчиндсэн байна гэж хашгираад нөхөр лүүгээ залгах гэжээ. Сандарсан Балт “байж байгаад учраа ольё, ахын чинь хуруу орчих шиг боллоо, хүчиндээгүй шүү дээ” гэж бөвтнөжээ. Охины ээжийг нөхөр лүүгээ залгахад нь “авгай чинь солироод байна, тийм зүйл болоогүй, чи хурдан хүрээд ир” гэж хашгираад гэрээс гарч буусан айлынх руугаа зүгтжээ. Гэхдээ түүний өмд нь бас нил цус болчихсон байжээ. Охины ээж араас нь хөөж ирээд энэ хүн хүүхэд хүчиндсэн хувцасыг нь хар даа гэж заажээ. Тэр хавийн н хүмүүс дорхноо цугларч Балт руу тал талаас нь дайрсанд толгод даван явган зугтаажээ. Учир нь жолоо барьж байсан хүү нь “03-03” ХОҮ улсын дугаартай Ланд крузерыг унаад явсан байжээ. Хүүдээ утсаар бие  муудсан гэж ярьсан тул нөгөөдүүл нь сумын төвөөс аавынхаа байгаа айл руу яаран давхиж иртэл Балт өөдөөс гүйж яваатай тулгарчээ.  Тэрээр машинд суугад л “…“би Цэрэнцогзолын хажуу айлын авгайг хүчиндчихлээ. Одоо Ховд аймаг очоод Баян-Өлгий аймаг руу явах хэрэгтэй байна. Тэндээсээ шууд хойшоо Орос руу гарна. Цагдаад баригдахаас урд Баян-Өлгий аймаг орчихоод хойшоо гарна. Хэрэв цагдаад баригдчих юм бол би гарч ирэхгүй, 15-20 жилийн ял авна” гэжээ. Ингээд тэд Увсын Өмнөговь сумаас хөдлөн Баян-Өлгий аймаг руу давхижээ. Замын турш юу ч дуугараагүй Балт аймгийн төв орохын наахна “намайг  цагдаа нар хөөж байгаа. Би хэрэг хийчихсэн, та нар намайг буулгаад хурдан буцаарай” гэжээ. Хамт  явсан хүмүүс нь яг юу хийснийг нь асуухад “айлын авгай хүчиндсэн” гэснээ дараа нь хүн буудсан гэж бас нэг өөр юм ярьсан гэнэ. Баян-Өлгийд тэрээр танилындаа буусан агаад “ах нь нэг хүний хөл рүү буудчихлаа, хамт архи ууж байгаад буудсан. Одоо Орос руу гарна” гэжээ. Гэсэн ч халуун мөрөөр нь мөшгиж явсан цагдаа нар тэр өдрийнх нь орой бариад авчээ. Тэрээр мөрдөн байцаалтаас шүүхийн шат хүртэл хүчиндээгүй зөвхөн хуруу орсон гэж мэдүүлсээр дуусгасан. Харин “мөрдөн байцаагч чи улс даяар том од болж байна. Facebook бүх юмаар зураг чинь тавигдсан гэхэд надад маш хэцүү санагдсан” гэж гомдоллосон гэнэ. Шүүх бусармаг хэрэг үйлдсэн этгээдийг чанга дэглэмд шоронд 20 жил хорих ялаар шийтгэсэн. Хохирогчийн ар гэр нийт хохиролд 24 сая төгрөг нэхэмжилснээс 3 саяыг нь төлжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших