Хууль зөрчигч М.Бадамсүрэн нар нь Дорнодод төр эргүүлэх гэж дахин оролджээ
МАН нь дунд шатандаа хэрхэн ялзарч доройтсоныг харья гэвэл Дорнод аймаг бэлэн жишээ болжээ. Аймгийн дарга, МАн-ын хорооны дарга М.Бадамсүрэн, ИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Ш.Мөнгөнбат, Хэрлэн сумын засаг дарга алдарт Уулаа хэмээх П.Мөнхтөр, шүүхийн шийдвэрээр төлөөлөгчөөсөө эргүүлэн татагдах ёстой АН-ын гэх Г.Болдбаатар нар нь ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огтцруулахаар ахин хууль бус хуралдаан зарлан хүч түржээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг Хурлын дарга зарлах хуулийн заалттай ч нууцаар сэм хуралджээ. Хуралдааны бэлтгэл ажил бичиг баримт тараах ажлыг ИТХ-ын ажлын алба бус ЗДТГ-ын ажилтнууд нь гүйцэтгэсэн гэнэ. Намын гишүүнээ зодсон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа МАН-ын хорооны дэд дарга Ш.Ёл хүртэл хүчин зүтгэхээр ирсэн байжээ. Хууль бус хуралдааны хамгийн эхний асуудлаар Р.Зоригтбаарыг огцруулах тухай оруулж иржээ. МАН-ын Удирдах зөвлөл нь хурлын даргыг намаас хөөх огцруулах ажиллагаа нь дүрмийн бус хэмээн хориглосоор байтал ийнхүү ахин дахин оруулж байгаа нь Ардын нам бүтэж тогтолцооны хувьд төдийгүй шатлан удирдах ёс нь бүрмөсөн алдагсаныг харуулж байна. Намын дарга, генсек Ж.Мөнхбат нар нь аймгийн намын хороодоо хяналтаасаа бүрэн алджээ. Тэд Номтын дэргэд жижигдэж байна. Хууль бус хуралдааны үеэр МАН-ын гишүүд нь Удиирдах зөвлөл болон шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагахыг шаардаж бичиг барьж эсэргүүцсэн ч улайрсан эрх мэдэлтнүүд хараагүй дүр үзүүлжээ. ИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Ш.Мөнгөнбатын удирдсан гэх өмнөх хуралдаан нь хууль бус гэдэг нь шүүхээс нэгэнт тогтоогдсон. Гэтэл ичдэггүй бүлгийн дарга ахин хууль бус хуралдаан удирдаж байгаа нь энэ аймагт улстөр-бизнесийн бүлэглэлүүд хууль ёсыг уландаа гишгээд сурсаныг харуулж байна.
NUUTS.mn