Д.Булганыг худал мэдүүлэг өгсөн хэргээр саатуулжээ
Нийтэлсэн: 2015-11-17 01:35:30
С.Зориг агсаны аллагийн цорын ганц гэрч нь эхнэр Д.Булган нь байсан. Аймшигт явдлын дараахан талийгаачийн гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн дайран орж амийг нь зэрлэгээр хөнөөсөн гэх мэдээлэл тарсан. Энэ мэдүүлгийг бэлэвсэн эхнэр нь өгсөн гэдэг агаад аллагыг эрэгтэй эмэгтэй хоёр үйлдсэн гэдэгт энэ олон жилүүдэд бид бүгдээрээ итгэж ирсэн. Тэгвэл гэрт нь хор эрэгтэй халдан орж ирсэн нь сүүлийн үеийн мөрдлөгөөр тогтоогдсон бололтой. Энэ учир шалтгаан нөхцөл байдлын улмаас Д.Булганыг худал мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлж саатуулсан гэх үндэслэл бий болжээ. Үүнээс анхаарал татаж байгаа нь тэрээр санаатай худал мэдүүлэг өгсөн үү эсвэл айж сандарсны улмаас эрэгтэй хүнийг эмэгтэй гэж андуурсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз..
NUUTS.mn
