Нууц мэдээллийн уурхай

Ш.Сайхансамбуу 680 мянган долларын “өрөндөө” дүүгээ Завханд нэр дэвшүүлэхээр болжээ

Нийтэлсэн: 2015-11-16 06:05:35

Манай сайт өнгөрсөн зун “Нарантуул” захыг эзэмшигч Монголын элит гэр бүлийн дотоод хагаралыг анх дэлгэсэн. Ш.Сайхансамбуу захирлын дүү Ш.Батсамбуу нь төрсөн ахаасаа “Нарантуул трейд” компаний 16.1 хувь болон МАН-ын  Тусгаар тогтнолын ордонд хандивласан гэх 680 мянган доллароо нэхэн бүр шүүхэд өгсөн. Ах нь хариуд нь авч өгсөн баахан машинаа нэхсэн. Дэнжийн мянгын барааны захыг анх 48 сая төгрөгөөр худалдан авсан агаад дүү нь 7.6 сая төгрөг буюу 16.1 хувийг нь гаргасан гэж баталдаг. Ах нь мөнгөнд нь таарсан хувь эзэмшүүлнэ хэмээн олон жил хуурсаар сүүлд нь намын байранд хандив өгөх хэрэгтэй байна, энэ удаад тусалбал хувийг чинь өгнө гэсэнд дүү нь 680 долларыг ахынхаа нэрээр МАН-ынханд өгчээ. Гэсэн ч ахиад 16.1 хувийг нь нэр дээр нь шилжүүлсэнгүй. Тэгвэл ах дүүсийн энэ маргаан шийдвэрлэгдсэн гэнэ.  Ш.Сайхансамбуу МАН-ын удирдлагатай ярьж тохироод дүүгээ өөрийнөө оронд төрсөн нутаг Завхандаа нэр дэвшүүлэхээр шийдүүлж чаджээ. Үүнд нь Нарантуулын босс биш бол хэн ч яахав гэдэг Д.Оюунхорол зөвшөөрч. Ш.Батсамбуу нь аймгийн уяачдын холбооны тэргүүнээс өөр гуншингүй агаад нэр хүндийн хувьд ахдаа хүрэхгүй тул гишүүн хатагтай миний саналаас нэг их хумслахгүй гэж тооцоолсон гэнэ. Гэсэн ч ахаасаа дутахгүй хөрөнгө чинээтэй тул басаж болохгүй бололтой. Саяхан л гэхэд тус бүр 100 мянган төгрөгний үнэтэй дулаан баригчийг аймгийнхаа 150 өрхөд тараасан. Харин ах нь бодож бодож Баянзүрхэд нэр дэвшихээр хөдөлж эхэлсэн. Нарантуул захыг торйрсон 13-р хороолол, Жуков, Офицер, Чулаан-Овоод голдуу захын наймаачид амьдардаг тул энэ нь тун зөв сонголт болжээ. Ийнхүү ах дүү нарын маргаан нэг тийшээ болжээ. Харин хамаатнууд нь үнэндээ манай хоёр муудалцаагүй, авгай нар нь л хатгаад байдаг юм гэж цайруулдаг гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших