Д.Булганы хамт өөр хоёр хүнийг баривчилжээ
Нийтэлсэн: 2015-11-16 03:37:46
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Яг ямар хэрэгт Д.Булганыг буруутган саатуулан шалгаж буй талаараа хуулийн байгууллагынхан дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзлаа. Эх сурвалжийн мэдээлснээр одоохондоо Д.Булганыг цагдаагийн байгууллагын эрхийн хүрээнд 72 цагийн хугацаатай баривчилсан байна. Мөн өөр хүнийг хамт саатуулсан тухай мэдээлэл таржээ.
НУУЦ.мн
