Нууц мэдээллийн уурхай

НАМЗХ-ны нэгэн НБД-аас “шатаасан” эхнэр нь 120 сая төгрөг нэхэмжилжээ

Нийтэлсэн: 2015-11-16 01:57:38

Монголын улстөрд орж ирэхээр хаалга тогшиж байгаа намчин залуус намын аймшигт ах нараасаа ер дутахгүй болжээ. Харин ч илүү цэвдэг хүйтэн, хүнлэг бус болсон аж. Увсын нэгэн том компаний ТУЗ-ийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны нэгэн НБД-ыг 2012 оны сонгуулийн өмнө гэрлэсэн эхнэр нь амьдрлаар минь тоглолоо хэмээн нөхөн төлбөрд 120 сая төгрөг нэхжээ.  Чухам яаж тоглуулсан тухайд нь манай өмнөх нийтлэлд гарсан.  Экс эхнэр нь намчин залуугийн “сонгуулиар эхнэр авч шатсан” гэх үгэнд нь хамгийн их гомджээ. МАН-ын залуу гэр бүлтэй тогтсон амьдралтай хэмээн үнэлэгдэж орон нутгийн сонгуульд оролцож ИТХ-ын тэргүүлэгч болоод л зангаа хувиргасан хэмээн экс эхнэр нь баталсан гэнэ. Шүүхийн шатанд залуу эр эм хоёр харилцан тохирч 20 сая төгрөгийн хэмжээнд эвлэрсэн гэнэ. Эвлэрлийн гэрээг экс нөхөр нь бичиж боловсруулжээ. Гэрээ ёсоор эхлээд зургаан саяыг дараа нь өнгөрсөн онд багтаан 14 саяыг эмэгтэйн “нэр төр алдар хүндийг сэргээх, уучлалт гуйх, нэр төр, сэтгэл санаанд болон аав, ээж, ах, дүү, найз нөхөд, хамт олонд учирсан хохиролд” нь  төлөх ёстой байжээ. Увсын шүүх ч экс эхнэрийг нь “энэ хугацаанд сэтгэл санааны хямралд орж, найз нөхөд, ажлын хамт олон, гэр бүл, төрөл төрөгсдийн дунд нэр төр нь гутаагдаж, сэтгэл санааны хувьд хохирсон болох нь нотлогдож байна" гэж дүгнэжээ. Гэтэл ердөө гэрээ байгуулсаны маргааш нь л залуу эр “ноцтой төөрөгдөлд” орж буруу зүйл хийсэн байна гээд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээг цуцлуулах гэснээс ахин бөөн хэрэг манджээ. Тэрээр  “…У нь хадаг сүү тавьсаны дараа хурим болох хооронд Ням-Осор гэдэг хүнтэй амьдрал зохиохоор ярьсан байсныг сүүлд нь мэдсэн. Өмнө нь Өмнөговьд бас өөр хүнтэй суухаар тохирсон байсан гэсэн. Миний хажууд хүртэл хүнтэй би Б-тай мөнгөнд нь болж суух гэж байгаа гэж яоьсан. Эхлээд би нэр төрөө бодоод мөнгийг нь өгье гэж бодож байсан. Гэтэл эцсийн эцэст хоосон нэр хүндээс гадна компаний ажилчид түүний цаана байгаа гэр бүл надтай шууд холбоотой. Иймээс гэрээнээс татгалзахаар шийдсэн.Энэ олон хүний амьдралын баталгаа чухал…Би мөнгөтэй биш компанитай хүн. .. Би муу сайн ч залуучуудын 2-3 байгууллага удирдаж явсан хүн. Харин У нь миний зөвшөөрөлгүйгээр цахим захиаг дэлгэж утсаар бичлэг хийж миний нэр төрд халдсаныг шүүх нь анхаарч үзээгүй” гэж гомдолложээ. Энэ явдал нь МАНАН-гийн намчин гэх залуус улстөрд орж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд ямар ч “золислол” хийхэд ч бэлэн болсоныг харуулж байна. Чухам энэ л зорилгод л гэрлэлт, нөхөрлөл, бизнес зэргээ нийцүүлж байна. Улстөрд орсон, орох гэж байгаа хүмүүсийн ёс зүйг өдгөө хурцаар шүүн нягтлах цаг болсон. Энэ нь хэдийгээр эр эмийн салалт төдий мэт боловч цаагуураа ямар залуус улстөрд орохоор “бэлтгэгдэж” байгааг харуулсан сургамжтай явдал юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших