Нууц мэдээллийн уурхай

Парисын халдлага нь 2004 оноос хойшхи аймшигт аллага гэнэ

Нийтэлсэн: 2015-11-14 11:10:06

Дэлхийн хамгийн  алан хядагч байгууллага Исламын улс Сирийн байлдааны ажиллагаанд оролцсон барууны улсуудаас өшөөгөө авч эхэлжээ. Эхний бай нь Франц улс боллоо. Урьд шөнө цуврал хэд хэдэн дэлбэрэлт болж амиа золиологчид үйлджээ. Америкийн рок хамтлагийн тоглолт болж байсан “Батаклан” театрд дайрагчид халдахад мянга гаруй хүн цугласан байжээ. Гурван алан хядагч 120 гаруй хүнийг барьцаалж барьцаалагчдыг шууд л автоматоор шүршжээ. Тэндээс амьд гарсан гэрч нарын мэдэгдсэнээр нүүрэндээ баггүй 20-25 насны гурван залуу байсан гэнэ. Шархдагсадыг ч хүртэл өршөөлгүй тулган буудаж гүйцээжээ. Тусгай хүчнийхэн дайралт хийж хоёр алан хядагч алагдаж нэг баригдсан байна. Мөн Франц Германы хөлбөмөгийн шигшээ багийн тоглолт болж байсан цэнгэлдэхэд хоёр ч дэлбэрэлт болсон. Үүнээс гадна гурван дэлбэрэлт болж нийтдээ 40 гаруй хүн алагдсан байна. Эмнэлэгд ирсэн хүмүүсээс 60 гаруй сэхээнд оржээ. Халдлагийн  дараа 1500 хүнтэй тусгай хүчин Парисд орж хотод  хөл хорио тогтоолоо. Исламын улс байгууллага энэ яргалалын хариуцлагийг өөртөө тэр дор нь авчээ. “Бид Сирид халдсан орнуудаас өшөөгөө авч байна. ажиллагаа амжилттай болж Францад 9-р сарын 11-нийг хийж чадлаа. Дараагий бай Орос” гэж мэдэгджээ. Одоогоор амиа алдагсадын тоо 127 гараад байна. Энэ удаагийн хадлага нь 2004 оноос хойш Европод гарсан хамгийн аймшигт бас цус асгаруулсан аллага болжээ.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших