Зулын гол болох шахсан С.Эрдэнэ дотуураа зузаан нойтон хувцастай байсан уу…
Нийтэлсэн: 2015-11-13 06:50:53

“Эрдэнэс таван толгой” компанийн ҮЭХ-ны дарга хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаахыг завдсан нь олныг цочроолоо. Тэрээр бензин хувцсандаа шингээж шүдэнз бэлдсэн байжээ. Хажууд нь байсан хүмүүсд бензин үнэртээгүй нь гайхалтай. Мөн түүнийг захиалгат ажиллагаа хийсэн гэж хардах ч хүмүүс гарсан. Тэнд байсан зарим эх сурвалжийн өгүүлснээр С.Эрдэнэ нь дотуураа нойтон зузаан хувцастай байсан гэнэ. Ажилчдынхаа төлөө зулын гол болохыг завдсан ҮЭХ-ны дарга эмнэлэг бус ажил руугаа алхжээ. Явж байхдаа нэлээд түлэгдсэндээ зовиурлан ёолж доголж байсан гэнэ.
НУУЦ.мн
