“Эрдэнэс таван толгой” компанийн ҮЭХ-ны дарга өөрийгөө шатаахыг завдлаа
Нийтэлсэн: 2015-11-13 06:17:15
“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлээс компанийнхаа удирдлагуудын эсрэг мэдэгдэл хийж байх үеэрээ ҮЭХ-ны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдав. Тэрээр компаниас нь ажилчдаа өөр компани руу шилжүүлж байгааг эсэргүүцэж өмнө нь хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ “Эрдэнэс таван толгойн” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтангаа халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдээлэл хийсний дараа гэнэт өөр лүүгээ шүдэнз зуран шатаажээ. Азаар хамт байсан хүмүүс нь унтрааж чаджээ.
НУУЦ.мн
