Нууц мэдээллийн уурхай

Заавал Өвөрхангайнхан ДАШТ-д явах ёстой юу Аса аваргаа…

Нийтэлсэн: 2015-11-13 02:53:36

Завхан аймгийн ургамал сумын харьяат, аймгийн харцага, чөлөөт бөхийн ОУХМ П.Өсөхбаатар 2014, 2015 оны 84 кг жингийн улсын аварга болсон. Түүнд арга техник, бяр чадал гээд бүгд байгаа ч ганцхан зүйл дутуу. Тэр нь Өвөрхангай аймгийнх бөх болж төрөөгүй нь  хэмээн дэмжигчид нь харамсаж сууна.  2013 онд “Mongolia open”-д түрүүлж, 2014, 2015 онд улсын аварга болсон ч өдгөө болтол шигшээ багт багтаж чадсангүй. Шигшээд орох эрхтэй  тэрээр энэ талаар багш нар болон шигшээ багийн албаны даргаас асууж үзжээ. Багш нар нь дээрээс орон тоо гаргахгүй байгаа гэдэг бол шигшээ багийн албаны дарга нь орон тоог багш нар чинь хольж сольж гаргах учиртай  л  даа гэсэн хачирхалтай хариу өгчээ. Энэ мэт ялгаварлал нь ил далд илэрдэг болсон. Сүүлийн хоёр жилд улсын аварга болж жиндээ дархан гэдгээ харуулсан П.Өсөхбаатарыг  оюутны наадам, дэлхийн цом, Азийн аварга зэрэгт явуулаад ДАШТ зэрэг топ зэрэглэлийн тэмцээнд сүүлийн гурван жилд өөрийг нь ялж чадаагүй байгаа Үйтүмэнг явуулсан байна. Улсын аварга болсон бөх нь ДАШТ-д оролцдог нь бичигдсэн бас бичигдээгүй хуулийн нэг. Гэтэл ялагддаг бөхийг нь явуулсаар байгаагаа МЧБХ хэрхэн тайлбарлах бол…Ядахдаа сорил хийлгэхгүй байгаа нь гайхалтай. Шигшээ багийн багш нараас асуухаар холбооноос сорил хийлгэхгүй ээ шууд Үйтүмэнг явуул гэсэн шийдвэр гарсан гэж хэлдэг. Харин холбоо нь шигшээ багийн багш нар чинь санал оруулж ирээгүй, чамайг Үйтүмэнтэй сорил хийлгэх шаардлагагүй шууд Үйтүмэнг явуул гэсэн шүү дээ хэмээн бие биерүүгээ чихсээр арван жил чөлөөтөөр хичээллэсэн ирээдүйтэй залууг дарж байна. Гэхдээ шалтгаан нь өөр зүйлд байгаа бололтой. Бөх сонирхогчдын ярьж байгаар Үйтүмэн нь Өвөрхангай аймгийн а/а Огодолийн хүү гэнэ. Харин холбооны ерөнхийлөгч нутгийн ахын хүүгээ дэмжээгүй гэдгээ хэрхэн батлах бол…
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших