Орлогч даргад хүчирхийлүүлсэн гэх бүсгүй Төв аймгийн эмнэлэгт очихоос татгалзжээ
Нийтэлсэн: 2015-11-13 01:37:01
Төв аймгийн Баянчандмань сумын орлогч даргад хүчирхийлүүлсэг гэх бүсгүй Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бие нь сайжирчээ. Гэхдээ тодорхой хугацааны дараа ахин хагалгаанд орно гэдгийг ар гэрийн төлөөлөл нь мэдэгдсэн. Тэр хүртэл Гэмтлийн эмнэлэг өвчтөнг шатлал бууруулан харьяалалын дагуу Төв аймгийн эмнэлэгт шилжүүлэх гэхэд хохирогч бүсгүй эрс татгалзжээ. Түүний хувьд аймгийн эмнэлэгт очихгүй гэдгээ сэжигтний албан ушаал эрх мэдлийн нөлөөлөлтэй холбон тайлбарласан гэнэ. Тодорхой хэмжээгээр эрх мэдэлтэй явсан хүний хэлхээ холбоо нөлөөлөл одоо ч орон нутаг нь хэвээрээ байгаа тул аймгийн эмнэлэгд хэвтсэн тохиолдолд өөрт нь ямар нэгэн явдал тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй, сэтгэлзүйн хувьд ч тайван эмчлүүлж чадахгүй гэсэн гэнэ. Ийнхүү хохирогч бүсгүй харьялалын дагуу Төв аймгийн эмнэлэгт очихоос татгалзсан тул арга буюу өөр эмнэлэг рүү шилжүүлжээ. Сар гаруйн өмнө гарсан энэ аймшигт хэргээс болж ичиж зовсон Баянчандмань сумынхан нутаг усаа хүртэл бусдад хэлэхээс цааргалдаг болсон гэнэ.
NUUTS.mn
