Нууц мэдээллийн уурхай

Сонгуулиар эхнэр авч “шатсан” НАМЗХ-ны том дарга хэн бэ …

Нийтэлсэн: 2015-11-13 00:57:58

Увсад 2012 оны орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас ч дутуугүй дуулиантай явагджээ. Их хурлын сонгуулиар МАН-ын хоёр гэр түрээслэх нэрээр мөнгө тараасан хэргээр шүүх цагдаад дуудагдсан. Тэгвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшихийн тулд нутгийн нэгэн коллежийн багш, Швейцарийн төсөлд ажилладаг байсан бүсгүйтэй гэрлээд сонгуулийн дараа салсан хэрэг гарчээ. Энэ явдлын хамгийн аймшигтай хохирогч нь  нэг насны амьдралын ханиа оллоо хэмээн баярласан нэгэн эмэгтэй, түүний  итгэл сэтгэл аж. Харин залуу нь  МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны нэрт зүтгэлтэн,  Увсын нэгэн том компаний ТУЗ-ийн дарга гэнэ. Энэ явдлыг онцолсны учир нь Ардын намын залуу эхнэрийнхээ салах өргөдөлд өгсөн хариу тайлбардаа “сонгуулиар эхнэр авч шатсан” гэж бичсэн гэнэ. Үүнийг нь орон нутгийн сонгуульд нэр дэвшихийн тулд эхнэр аваад дараа нь хайргүй тул өрөвдмөөр байдалд оруулж сэтгэлийн тамд унагасан  гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна.  Гэтэл нөгөө бүсгүй нь хайртай дуртай гээд итгээд суужээ. Бүсгүйн шүүхэд гаргасан баримт нь үнэхээр өр шимшрэм. “Бид 2012 оны 10-р сарын …-нд хуримаа хийсэн. Эхэндээ амьдрал сайхан байсан. Сар гаруй хугацаанд сайхан байсан. 12 сарын эхэн үед орон нутгийн сонгуулийн дараа ИТХ-ын тэргүүлэгч болоод д ааш араншин өөр болоод ирсэн. Гадуур хонож, амьд үхсэн мэдэгдэхгүй алга болж, зочид буудалд хоносон байсан. Дараа нь шинэ жил болсон. Олон газраас шинэ жилийн урилга ирсэн. Би нөхөртэйгээ хамт шинэ жилд явна гэж бодож бэлтгэж байсан боловч намайг авч яваагүй…би өөрөө хувьдаа бэлдээд байсан боловч чи хэрэггүй гээд орхиод явсан. Ирсний дараа миний нөхөр гэж хэлэхэд хэцүү болсон байсан. Цагаан сарын үеэр ах дүү нараараа явахад уурлаж дургүйцээд байсан. Арай гэж 2 талын аав, ээжтэйгээ золгож ирээд л хэвтчихдэг. Хосуудын баяр болсон өдөржингөө хөндий байж байгаад орой найзуудтайгаа гараад явсан. 21-нд миний төрсөн өдөр болсон боловч бас л таг байсан. 4-р сард би хот руу явах болсон. араас нь би явах гэж байсан бөгөөд урд орой нь над руу хүнтэй андуурч утсаар яриад Туул гэж дуудаад байсан. Би Туул нь болоод яах нь вэ гээд ярихад намайг танихгүй байсан. Тэгээд утсаа таслаад эргээд өөртэй нь залгаж яриад болсон асуудлыг хэлэхэд би тэгээгүй гээд байсан Би санаа зовоод араас нь ярихад намайг хардаж, сэрдэж байна гэдэг үг л хэлдэг байсан.  Хотоос ирсэн найзууд нь тал талаас нь сонин сонин зүйл ярьдаг байсан сүүлдээ хэлэх ч үг олдохоо больсон. Бид хоёр нэг оронд унталгүй хоёр сар болсон..нэг ч үг солихгүй болсон.. 7-р сарын 25-нд манай төслийн хүмүүс хотоос ирсэн…ангиа онгойлгох гэсэн чинь гэрийн түлхүүр байхгүй байсан. ..манай гэрээс зайл, дахин орохгүй гэж амлавал оруулна гэхээр нь танайд хонохгүй гэж хэлж байгаад орсон. Амьхандаа ярилцах гээд ядсан. Энэ шөнө хоночихоод маргааш явъя гэж хэлсэн. Гэтэл чи хонохгүй гээ биз дээ гээд харанхуй орц руу нимгэн хувцастай түлхэж гаргаад хаалгаа түгжиж авсан. … насны хань болно бүтнэ гэж бодоод суусан юм чинь хааяа санаад залгахаар яах гэж залгасан юм гэдэг… 2-3 удаа халз таарахад ямар ч танихгүй хүншиг байсан. Манай ажлынхан ч байсан бүр гайхаж байсан. Угаасаа миний амьдралыг сүйрүүлэх зорилгоор надтай суусан гэж үзэж байна. Хариу тайлбарыг нь харахад үнэхээр өөрөө бичсэн гэхэд итгэхгүй байсан. Сонгуулиар эхнэр авч шатсан гэж юу гэсэн үг бэ. Гэрлэлтээ батлуулъя гэхэд надад цааргалсан зүйл байхгүй. Өөрөө сонгуулийн ажил дууссаны дараа больё гэж хэлж байсан” гэжээ/үргэлжлэл бий/
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших