Нууц мэдээллийн уурхай

Манай улсын гадаад өр 9.8 тэрбум$ +1 тэрбум$ боллоо.

Нийтэлсэн: 2015-11-11 02:31:27

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслол болжээ. Энэ үеэр  Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал зэргээс гадна  Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт бас гарын үсэг зуржээ. Энэ зээлийг авсанаар манай улсын 9,8 тэрбум долларын гадаад өр ахин нэг тэрбумээр нэмэгдлээ.Монгол улс сул дорой Хятад хүчирхэг байгаа энэ үед урд хөршөөс ийм их зээл авах нь үндэсний аюулгүй байдалд маш ноцтой эрсдэл үүсгэх уршигтай. Гэтэл үүнийг манай харалган эрх баригчид олж харахгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд санаа зовох зүйлгүй гэсэн нь өнөө маргаашийн хоолын мөнгөтэй байвал цаашдаа яах нь хамаагүй гэх жинхэнэ  монгол ухааны илэрхийлэл юм. Таджикстан улс Хятадаас авсан өрөө төлж дийлэлгүй газар нутгаасаа тасдаж өгсөн. Зөвхөн энэ жишээ л Бээжингийн далд санаа ямар аюултайг сануулж байна. Хятадууд 10-20 жилээр алсыг харж бодлогоо явуулдаг бол манай дарга нарын ухаан сонгуулийн дөрвөн жилээр л хэмжигддэг. Ийнхүү бид Хятадын зөөлөн боловч ирээдүйд чангарах гар луу өөрсдөө гүйгээд орж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших