Нууц мэдээллийн уурхай

“Фэйс”-ын найз эрчүүдээсээ 11 сая төгрөг залилсан “АСаяна” гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-11-11 02:08:12

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн. Зуутраг овогт Б. Жа гэдэг 25 настай орчуулагч бүсгүй 2012 оны 11-р сараас эхлэн “Фэйсбүүк” сүлжээгээр “А.Саяана” гэх хэрэглэгчийн хуудас нээн өөрийгөө “Анхбаярын Саянцэцэг” гэж танилцуулан худал хэлж, хуурч мэхлэх аргаар Д.О, Б.Б , Г.Г нарын гурван эрэгтэйгээс 11.9 сая төгрөг залилан авсан хэрэг үйлджээ.  Тэрээр “П.Амгу…анх надад “Фэйсбүүк” сүлжээ ашиглан хүмүүсээс мөнгө авч болдог талаар санаа хэлж өгсөн. 2012 оны 8-р сард “А.Саяана” гэх хаяг нээн өгч, хохирогч нараас мөнгө авах болсон. Бид хоёр хамт байр түрээслэн амьдарч байсан учир, байрны түрээс, хоол, унааны мөнгөнд хамт хэрэглэдэг байсан. П.Амгу… нь “би нялх хүүхэдтэй, эх маань сэтгэцийн өвчтэй, нөхөр намайг ийм юм хийж байсныг мэдвэл надаас сална. Би чамайг нөхөртэйгөө батлан даалтад авна, хохирлоо хамт төлнө. Чи хэргээ даачих” гээд гуйгаад байсан. Гэтэл тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг гүтгэж мэдүүлэг өгсөнд гомдолтой байна” гэжээ.  П.Амгу.. нь  “Зар мэдээ” сонины “Танилцья” зарын буланд зар өгч Д.О гэдэг захиралтай таницахдаа Б.Жа-г өөрийн дүү хэмээн дагуулж очсон гэнэ.  Эхний уулзалтаараа 50 мянган төгрөг авчээ. Хорёдахь удаагаа уулзахдаа бэлгийн харьцаанд орох гэж оролдоод данс руу нь 750.мянган төгрөг шилжүүлсэн гэнэ.  Б.Жа нь фейсбүүк дээрхи  “Саяана” нэртэй хуудсандаа өөртэйгөө төстэй царайлаг эмэгтэйчүүдийн зургийг оруулдаг байсан тул эрчүүд хууртагджээ. Эхний хохирогч болох Д.О гэдэг захиралтай сар гаруй харилцаад л байрны түрээс болон мөнгө төгрөг хэрэгтэй болсон болохоор бие өвдөж байна гэж шалтаглан мөнгө авч чаджээ. Дараагийн хохирогч нь өөр лүү нь дугаар андууран залгаад танилцсан Б гэдэг мөнгөтэй залуу байжээ. Хамгийн их хэмжээний мөнгөө алдсан нь 7.8 сая төгрөгөө өгөөд туусан Г.Г гэдэг захирал байсан гэнэ. Тэрээр “…Би 2013 оны 7 дугаар сараас “Фэйсбүүк” сүлжээгээр “Саяана” гэдэг хаягтай эмэгтэйтэй харилцах болсон. Хоёр сарын турш харилцаатай байсан ба 9-р сараас эхлэн надаас мөнгө гуйдаг болсон. “Саяана” гэдэг хэрэглэгч өөрийгөө “бие муутай, гадагшаа хагалгаанд явна, эм тарианд мөнгө шаардлагатай байна” гэхчлэн худал шалтаг тоочсоор нийт 7.8 саяыг  дансаар шилжүүлэн авсан” гэжээ. Дугаар андууррч залгаад танилцсан Б.Б нь “…Фэйсбүүк сүлжээгээр “Саяана” гэдэг эмэгтэйтэй танилцаад харьцдаг болсон. 2013 оны 4-р  сараас “Саяана” янз бүрийн шалтаг хэлж надаас мөнгө авдаг болсон. Тухайлбал: “Америкт байгаа аав, ээж нас барлаа, шарилыг нь авчирч чандарлах шаардлагатай байна, хиймэл зүрхтэй учир эмчлүүлнэ, хөл хугарсан” гээд л өмнөх хохирогч нарын ярьж байгаа олон шалтагуудыг тоочоод би итгээд мөнгө өгдөг байсан. “Саяана” нь еөрийгөө боломжийн амьдралтай, “Lexus 570” маркийн машинтай, “Маршал таун”-д амьдардаг гэдэг байсан. Нийт 1.8 сая төгрөг өгсөн” гэжээ. Харин Б.Жа-г оролдсон гэх Д.О нь ”..2012 оны 9 дүгээр сард би сонин дээрээс танилцах зараар “Саянцэцэг” гэдэг эмэгтэйтэй танилцаж “Фэйсбүүк” хаягаа солилцоод харилцах болсон. Удалгүй “Саяана” гэгч нь надад “осолд орж хөлөө гипсдүүлсэн, виза карт, үнэмлэхээ хаясан мөнгө төгрөгөөр туслаач” гэж янз бүрийн шалтаг тоочин мөнгө авдаг болсон. Тэгээд уулзая гэхээр “хөл гипстэй байна, Уянга гэдэг дүүгээ явууллаа, чи мөнгөө наад хүндээ өгөөрөй гэдэг”, ..очихоор энэ Жавзандулам байдаг байсан, Би энэ Жавзандуламтай 4-5 удаа уулзаж байсан. Нэг удаа бэлнээр 500.000 төгрөг өгч байсан. Өөрийгөө “Саяана”-гийн дүү “Уянга” гэдэг хүн гэж надад ойлгуулж байсан” гэжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших