Нууц мэдээллийн уурхай

”Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаяр нарыг хэн рекэтлэгч гэсэн бэ ?

Нийтэлсэн: 2015-11-10 02:53:51

Төрийн ордон руу гал нээсэн хэргээр 21 жилийн ял сонссон Гал Үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт суллагдсан. Тэгвэл тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэрээ төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгджээ. Энэ тухайгаа “Захиалгат хэрэгт холбогдуулах гэж байдаг. Бид нарыг алдаа гаргасан дээр далимдуулаад эд нар бүх л хуулийг зөрчиж, гэрч нарыг дарамталж дээрэмчин, тонуулчин, хулгайч, онц ноцтой гэмт хэрэгтнүүд болгож, гүтгэсэн. Энэ бүх нэрээ цэвэрлүүлэх гэж нэхэмжлэх гаргасан” хэмээн мэдэгджээ. Манай сайт “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргээс Ц.Мөнхбаяр О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн 2012 оны 07 дугаар сараас 2013 оны 08 дугаар сарын хооронд “АУМ АЛТ” компаний захирал Ц.Мягмардоржоос 67 сая төгрөг буюу онц их хэмжээний мөнгө далайлган сүрдүүлж авсан гэх гэмт хэргийн тухай хүргэж байна. Хохирогч Ц.Мягмардорж нь мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 205/: “…Самбуу-Ёндон надад Өмнөговь билүү Дундговьд билүү семинар хийх гэж байна, мөнгөний хэрэг байна, 10 төгрөг өгчих гэхээр нь би 5 сая төгрөг л байна. Одоо 5 сая төгрөг өгье, үлдсэн 5 сая төгрөгийг дараа нь өгье гээд эхнэртээ хэлж  Самбуу-Ёндонгийн өөрийнх нь данс руу 2013.08.02-ны өдөр 5 сая төгрөг, 2013.08.05-ны өдөр үлдсэн 5 сая төгрөгийг хийлгүүлсэн. …намайг Мөнхбаяраас өөр дарамталсан хүн байхгүй” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч Б.Гантулга нь “Онги гол хөдөлгөөн” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Ц.Мөнхбаярын зөвшөөрлөөр, түүний даалгаснаар санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд оролцдог байжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гантулга нь гэрээний үндсэнд “Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа “АУМ алт” компаний захирал Ц.Мягмардоржтой уулзан, гэрээ байгуулсныг бусдаас онц их хэмжээний мөнгө авахаар далайлган сүрдүүлсэн гэх нотолгоо болж чадаагүй. Нөгөө талаар 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Онги голынхон” хөдөлгөөн "АУМ АЛТ" ХХК-ийн хооронд “Хамтран ажиллах гэрээ”  байгуулж, улмаар нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд энэ нь хохирогч Ц.Мягмардоржийн өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэнд хийгдсэн гэрээ гэж үзсэн. дүгнэхээр байна. Уг гэрээний 3.2.3-т хөдөлгөөний үйл ажиллагааны зардалд зориулж тодорхой хэмжээний санхүүжилт өгөх талаар ч тусгагдсан байх бөгөөд энэ нь Ц.Мягмардоржийн мэдүүлсэн “…Ц.Мөнхбаярын далайлган сүрдүүлсэн…” гэх нөхцөл байдлыг үгүйсгэгдсэн.  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мягмардорж нь 2012.07.28-ны өдөр “Онги голынхон” хөдөлгөөнтэй хамтран ажиллах санал хүргүүлж байсан бөгөөд уг саналд : “…Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг чинь дэмжин хамтын ажиллагааг үр бүтээлтэй харилцан ашигтай байхын тулд 50.000.000 төгрөг хандив тусламж үзүүлж байгааг зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна…” гэж тусгагдсан байдал, мөн Ц.Мягмардорж нь 67.000.000 төгрөгийг Ц.Мөнхбаяр нарт өгсөнөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл ямар нэг гомдол гаргаагүй зэргээс үзэхэд хохирогч Ц.Мягмардоржийн бусдад дарамтлуулсан, сүрдүүлэгт автсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Энхбаатарын мэдүүлсэн “…Онги голынхон 2 жилийн өмнө байхаа тэнд үйл ажиллагаа явуулдаг нэг компаны техник руу буудаад бөөн шуугиан болж байсан. Тэр хэрэгтээ хариуцлага хүлээгээгүй болохоор компаниудын захирлууд Мөнхбаяраас их айж эмээх болсон байхаа…”, гэрч Ч.Цэвэлдоржийн мэдүүлсэн: “…Бөөрөлжүүт, Өлтийн хөндийд үйл ажиллагаа явуулдаг алтны захирал, ажилчид Мөнхбаяраас жигтэйхэн айдаг. Мөнхбаярын сургаар тэд ухаанаа алдчихдаг. Мөнхбаяр, эвдэнэ, бусниулна, мотор техникийг нь эвдчихнэ гэж айдаг юм билээ…”,  гэрч А.Пүрэвдоржийн мэдүүлсэн: “…Мөнхбаярыг ирж байгаа сургаар бид их айдаг юм. Ихэнх компаниуд бүр үйл ажиллагаагаа зогсоодог юм…”, гэрч Д.Балдандоржийн мэдүүлсэн: “…ер нь бол энэ нутгийнхан Мөнхбаяраас их айдаг, бүр ажлаа зогсоогоод явдаг тохиолдол ч байсан. Энэ хавийн компаниудыг дарамталдаг нь үнэн.
Алаад өгнө гэж занаад яваад байдаг хүн гэсэн…” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Мөнхбаяр нар нь “уул уурхайн компаниудын эздийг дарамталж мөнгө нэхдэг байсан” гэх үйл баримт байгааг үгүйсгэх боломжгүй гэжээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших